Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8 аймгийн 17 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 27 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдсэн байна. Усны ослын улмаас 26 хүн нас барсны 6 нь хүүхэд байгаа юм.

Мөн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нуруунаас усжих Зэлтэр, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байдалтай байна.

Түүнчлэн Бэлтэс, Үүр, Хүдэр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Шарын гол, Хэрлэн, Онон, Халх, Ховд, Түргэн, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 20 см даван тус тус хүчтэй үерлэж байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэх тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж