"Эр бэлгийн эс Ангараг дээр 200 жил амьдрах чадвартай"

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

"Эр бэлгийн эс Ангараг дээр 200 жил амьдрах чадвартай"

"Эр бэлгийн эс Ангараг дээр 200 жил амьдрах чадвартай"

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад Ангараг дээр хүн төрөлхтөн нөхөн үржих боломжтой гэнэ. Учир нь тэнд эр бэлгийн эс 200 жил амьдрах чадвартай гэнэ.

Дээрх дүгнэлт бол эрдэмтдийн олон улсын сансрын станцад хулганы бэлгийн эсийг цацраг идэвхтэй орчинд байлгаж буй зургаан жил үргэлжилсэн туршилтын нэг хэсэг юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр сансрын цацраг идэвх хүний ДНХ-ийг устгаж, нөхөн үржих боломжгүй болгоно хэмээн эрдэмтэд таамаглаж байжээ. Гэвч зургаан жил үргэлжилсэн туршилтын үр дүнд эрдэмтэд хулганы эр бэлгийн эс цацраг идэвхтэй орчинд эрүүл, амьд хэвээр байгааг нотолжээ. Мөн туршилтад ашигласан эр бэлгийн эсүүдийг дэлхий дээр авчирч, нарийн шинжилж үзээд үр тогтооход ямар нэг асуудал үүсэхгүй хэмээн дүгнэсэн байна.

Судалгааны ахлагчдын нэг Японы Яманаши их сургуулийн профессор Саяка Вакаяма “Эр бэлгийн эсүүд зургаан жилийн турш цацраг идэвхтэй орчинд байсан ч генийн түвшинд гэмтээгүй байсан. Энэ бол ирээдүйн сансрын эрин үетэй холбоотой маш чухал нээлт юм. Хэрвээ ирээдүйд хүн төрөлхтөн дэлхийгээс нүүх шаардлагатай болбол өөрсдийн төдийгүй зарим амьтдын генийг хадгалан үлдэх нь чухал юм” гэж ярьжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж