Монгол охин АНУ-ын уран сайхны гимнастикийн аварга болжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Монгол охин АНУ-ын уран сайхны гимнастикийн аварга болжээ

Монгол охин АНУ-ын уран сайхны гимнастикийн аварга болжээ

Монгол охин 2021 оны АНУ-ын уран сайхны гимнастикийн улсын аварга болжээ. Түүнийг М.Мишээл гэдэг. Одоо 12 настай. Тэрбээр уран сайхны гимнастикаар дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа аж.

“Ритм” уран сайхны гимнастикийн АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг Индиана мужийн Индианаполис хотод зургадугаар сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Авьяаслаг уран гимнастикч М.Мишээл нь ганцаарчилсан туузтай үзүүлбэрээр алтан медаль хүртсэн байна.

"Охин минь бөмбөг, тууз, саваа, чөлөөт гэсэн дөрвөн үзүүлбэрээр оролцож, нийлбэр дүнгээр наймдугаар байр эзэлсэн. Манай гэр бүл АНУ-д 14 жил амьдарч байна. Бид Калифорниа мужийн Лос Анжелес хотод амьдардаг. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд 3300 км нисэх онгоцоор нисч, тэмцээндээ амжилттай орсондоо баяртай байна” хэмээн аав Б.Мөнхбилэг хэлсэн юм.

Тэрбээр “Охин маань 2019 онд анх удаа АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд орж үзсэн. Тухайн үед байр эзлээгүй ч сайн туршлага болсон. Өнгөрсөн 2020 онд цар тахлын улмаас энэ тэмцээнийг зохион байгуулаагүй. Харин 2021 оны тэмцээнд охин минь бүсээсээ шалгарч, амжилттай оролцсон” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж