"Sputnik Light" вакциныг Монгол Улс бүртгэжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

COVID-19

"Sputnik Light" вакциныг Монгол Улс бүртгэжээ

"Sputnik Light" вакциныг Монгол Улс бүртгэжээ

"Sputnik Light" вакциныг Монгол Улсад бүртгэгдсэн тухай ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ. “Covid-19-ийн эсрэг нэг тунт "Sputnik Light" вакциныг Монгол Улсын Эрүүл мэндийн яам бүртгэлээ” хэмээн сангийн мэдэгдэлд дурдсан байна.

"Sputnik V" вакцины “хөнгөн хувилбар" болох уг вакцин гурван долоо хоногийн дотор дархлаа тогтоож, 3-4 сар үйлчилдэг бөгөөд 85 орчим хувийн үр дүнтэй аж.  Өөрөөр хэлбэл илүү богино хугацаанд эсрэг биет үүсгэдэг гэсэн үг юм.

Монгол Улсын хувьд хоёр тунт "Sputnik V" вакциныг хоёрдугаар сард бүртгэж, түргэвчилсэн журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. "Sputnik V" вакциныг дэлхийн 67 улсад хэрэглэхийг зөвшөөрсөн ба эдгээр улсуудын нийт хүн ам нь 3.5 тэрбум орчим байна.

“Sputnik Light” нь хүний аденовирусийн векторын платформ дээр суурилсан вакцин юм. Хүний аденовирусийг 1953 оноос эхлэн шинэ вакцин боловсруулахад хэрэглэх болсон бөгөөд, түүн дээр суурилсан вакцинууд нь аюулгүй болоод үр дүнтэй,  гаж нөлөө нь урт хугацаанд үргэлжилдэггүй болохыг сүүлийн хорин жилийн хугацаанд дэлхий дахинд хийгдсэн 250 гаруй клиник туршилтаар баталсан байна.

Эх сурвалж: Interfax

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж