Монгол Улсад 2021 оны эхний 5 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх тоон мэдээллийг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 5-н сард нийт 9369 гэмт хэрэг бүртгэгдсэнээс:
- Улаанбаатар хотод 5985 хэрэг буюу 63.9% нь
- Орон нутагт 3371 хэрэг буюу 36% нь
- Хилийн чанадад 13 хэрэг буюу 0.1% нь бүртгэгдсэн байна
Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад :
- Улсын хэмжээнд нийт 2796 хэрэг буюу 23%-иар
- Улаанбаатар хотын хэмжээнд 1937 хэрэг буюу 24.5%-иар
- Орон нутгийн хэмжээнд 858 хэрэг буюу 20.3%-иар
- Хилийн чанадад 1 хэрэг буюу 7.1%-иар тус тус буурсан байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба бэлтгэн хүргэв.
Холбоотой мэдээ