Алекс Лигийн дүрийг ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж шүүмжлэв | News.MN

Алекс Лигийн дүрийг ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж шүүмжлэв

Алекс Лигийн дүрийг ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж шүүмжлэв

Алекс Лигийн дүрийг ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж шүүмжлэв

БНСУ-ын зохиолч Ким Сүн Огийн бүтээл “Penthouse” олон ангит кино олны хүртээл болж эхэлсэн цагаасаа хойш үзэгчдээс сайшаал, магтаал сонссоор багагүй нэр хүндийн эзэн болсон билээ. Гэвч энэ сарын 4-нөөс эхэлсэн гуравдугаар бүлгийн эхний ангиуд зарим үзэгчдийн сэтгэлд нийцэхгүй байгаа бололтой.

Шинэ бүлэгт гол дүрүүд шоронд орж, нэгнээсээ урван хоёр тал болон талцаж, элдэв хуйвалдаанд орооцолдож, гарч ирсэн хойноо ч хорон муугаа үйлдсээр байгаа тухай өгүүлж буй. Мөн бүх үйл явдал хөл толгойгоо алдан, дэндүү замбараагүй болж эхэлсэнд бухимдах үзэгчдийн тоо ч эрс өссөн аж.

Зохиолч Ким Сүн Ог сүүлд "SBS" телевизэд “Шинэ ангиудад дүрүүдийн сэтгэл хөдлөл, зан байдал ойлгомжгүй байгаагаас гадна нас барсан дүрүүд дахин дахин гарч ирж байгаа нь хүмүүсийг их бухимдуулж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч, ойлгож байгаа. Хүмүүс ийнхүү бухимдаж, ихээр шүүмжлэхийг би урьдаас мэдэж байсан” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт гарсан шинэ анги дээр өмнөх ангид нас барж байгаа нь дүрслэгдсэн Логан Лигийн ихэр ах Алекс Ли хэмээх дүр гарч ирсэн нь маш олон хүнийг бухимдуулж байна. Алекс Ли хэмээх дүр гарч ирж байгаа нь киноны үйл явдлыг улам замбараагүй болгосноос гадна загварын хэв маяг нь хэл амны бай болсон аж.

Тухайлбал, Алекс Ли регги маягийн үстэй, нүүрэндээ шивээстэй гэх мэтээр дэндүү содон загвартай байгаа нь хилийн чанад дахь үзэгчдээс “Хар арьстнуудыг ялгаварлан гадуурхсан шинжтэй” гэх шүүмжлэл сонссон байна.

Харин хариуд нь жүжигчин Пак Юн Сог өөрийн цахим хуудсандаа англи хэлээр “Би энэ дүрээр дамжуулан Африк гаралтай америкчуудыг доромжлох, гутаах, үл хүндэтгэх санаа огт агуулаагүй” хэмээн бичиж, уучлал хүсжээ.

Шинэ бүлгийн эхний анги 19.5 хувийн үнэлгээтэй байсан бол өнгөрсөн долоо хоногт гарсан хоёрдугаар ангийн үнэлгээ 17.5 хувь болон буурсан байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-14 64.119.29.146

Өмнө нь Логан Ли айлын ганц хүү гэж хэлж байсан. Гэтэл ах нь гээд нэг залуу гараад ирсэн нь тэнэг санагдсан.

Avatar

Зочин 2021-06-14 146.115.161.230

Ийм балай юм үзэж хамаг цагаа барах гэж. Энэ нь тэгээд шороон түмэн ангитай байгаа л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж