УОК: Хөл хорихгүйгээр хатуу хязгаарлалт тогтооно

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

УОК: Хөл хорихгүйгээр хатуу хязгаарлалт тогтооно

УОК: Хөл хорихгүйгээр хатуу хязгаарлалт тогтооно

НЭМЭЛТ:

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Covid-19 халдварын тархалтын нөхцөл байдлыг авч хэлэлцэхийн зэрэгцээ хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлэлцжээ. Хуралдаанаар хатуу хөл хорио тогтоохгүйгээр одоогийн арга хэмжээг чангатгаж хатуу хязгаарлалт тогтоохоор болсон байна. Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллагуудыг иргэд, аж ахуйн нэгжид тавих хяналтаа чангаруулахыг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд чиглэл болголоо. Зарим хэлэлцсэн асуудлуудыг ирэх Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

УОК-ын хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцжээ. Тухайлбал,

  1. Covid-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар
  2. Вакцины дараах дархлаа тогтоцын судалгаа
  3. Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журамд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл
  4. Covid-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлтийн төсөл гэсэн асуудлуудыг хэлэлцэв.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Улсын онцгой комисс өнөөдөр /2021.06.14/ 15.00 цагт хуралдаж, covid-19-ийн цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим шийдвэрийг гаргахаар болжээ. Сүүлийн хоёр өдөр халдварын тоо огцом нэмэгдэж, 2000-аараа бүртгэгдэж, нас баралт буурахгүй байгаатай холбоотой зарим арга хэмжээг авахаар болжээ.

Олон нийтийн зүгээс халдвар, нас баралт буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоож магадгүй гэж байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хатуу хөл хорио тогтоохгүй ч халдварын эрсдэлийн үнэлгээг хэлэлцэж, халдвар буурах, вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр зарим шийдвэрийг гаргаж магадгүй гэлээ.

Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 23-аас тавдугаар сарын 8 хүртэл хугацаанд хатуу хөл хорио тогтоож байсан юм. Халдварын тоо эрс нэмэгдэж, зарим аймаг, сумдад хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж