"2021 оны төсөвт наадмаас өмнө тодотгол хийнэ" | News.MN

"2021 оны төсөвт наадмаас өмнө тодотгол хийнэ"

"2021 оны төсөвт наадмаас өмнө тодотгол хийнэ"

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх зарим асуудал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.06.14/ мэдээлэл хийлээ.


🔴 ШУУД | МАН мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | МАН мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, June 13, 2021

"НААДАМ ХОЙШЛУУЛАХ ЭСЭХ ТАЛААР ШИЙДВЭР ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ГАРГАНА"

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг гурван чиглэлээр сонслоо. Нэгдүгээрт, Covid-19-ийн нөхцөл байдал улс оронд хүндхэн байна. Хоёрдугаарт, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо. Тухайлбал, төсвийн тодотгол, Улсын баяр наадам бусад асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсч ярилцлаа. Гуравдугаарт, цаашид хөрөнгө оруулалт төсвийн чиглэлээр ялангуяа энэ цаг үед эдийн засгаа яаж дэмжих талаар ярилцлаа. Засгийн газар Covid-19-той холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргана.

Төсвийн тодотголын асуудлыг баяр наадмаас өмнө хаврын чуулганаар хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж ярилцсан. Мөн намын бүлгийн ээлжит хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцсэн. 2018 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Энэ хуулийн төсөл дээр Ц.Мөнх-Оргил гишүүн ажлын хэсгийг ахалж, гурван жил ажиллаж байна. Одоо хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэж эцэслэн батална” гэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим онцлогийн талаар Ц.Мөнх-Оргил гишүүн мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөдөлмөрийн тухай хуулийн нэгдүгээр онцлог нь Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-ыг дур мэдээд өөрөө баталдаг зүйл биш. Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ зөвшилцөж баталдаг. Хэнтэй зөвшилдөг вэ гэхээр Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газар, УИХ гэсэн талуудын тохиролцоогоор батлагддаг онцлогтой.

Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлгүүд аль ч улс оронд удаан хугацаанд явагддаг. Өнөөдөр хэлэлцэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2018 онд өргөн баригдсан хууль. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн тухай хууль бол 1999 оны тавдугаар сарын 14-ны өдөр батлагдсан. Яагаад шинэчлэн найруулах шаардлага гарсан бэ гэвэл хууль баталсан цагаас хойш 22 жилийн хугацаа өнгөрөөд хөдөлмөрийн зах зээл зүсээ бүрэн өөрчилсөн. 1999 онд Засгийн газар нийт ажилчдын 80-90 хувьд ажил олгож байсан. Өнөөдөр бид нар олон ажил олгогчтой боллоо. Хөдөлмөрийн харилцаа өөрчлөгдлөө” гэлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Цар тахлын улмаас баяр наадмыг хойшлуулах саналууд их гарч байна.  Энэ талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсох үеэр яригдсан уу?

-Ерөнхий сайдтай ярилцсан ч одоогоор шийдвэр гаргах болоогүй байна. Засгийн газар нөхцөл байдлаа судалж байгаад зургадугаар сарын сүүлээр ярилцахаар боллоо. Өнөөдөр хийнэ, хийхгүй гэдэг шийдэл гаргаагүй. Судалж байж шийдвэрээ гаргана.

-2021 оны төсөвт тодотгол хийх үү?

-Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Засгийн газар төсвийн тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргана. 2021 оны Төсвийн тодотголыг Үндэсний их баяр наадмаас өмнө баталж, хүүхдийн мөнгөний нэмэгдэл, төрөөс хөнгөлсөн зарим халамжийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-14 66.181.180.224

Naadmaa boliul

Avatar

Зочин 2021-06-14 66.181.187.194

МАН-100 гэж утга учиргүй үзэл сурталын арга хэмжээгээ зогсоо !!!!! МАН 100 жилд хийсэн зүйлээ Японы 70 жилд, Солонгосын 60 жилд хийсэн зүйлтэй харьцуулаад нэг үзээрэй. Тэгэхээр наад хөл хөөрцөг чинь ямар ч утгагүй зүйл гэдэг нь харагдана. МАН бол зөвхөн гишүүдээ удам угсаагаар нь тэжээж тэтгэдэг, харин жирийн иргэдийг ялгаварлаж, мөлждөг луйварын тогтолцоо. Өөр юу ч биш…

Avatar

Cancel NAADAM !!! No meaning for MAH💯 !!! 2021-06-14 202.126.90.77

МАН-ЫН ТЭНЭГҮҮД ӨӨРСДӨӨ ЭЛДЭВ ЭСЭН БУСАН НААДАМ; СОНГУУЛЬ; ТАНГАРАГ МЭТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОЖ УГИЙН УХААН МУНХАГ УХАМСАР ДОРОЙ АРД ИРГЭДЭЭ БҮҮ ХӨЛДӨӨ ЧИР !!! МАН-ЫХАН ТЭР ИХ ТЭНГЭРТЭЭ ОЧООД ТАНГАРАГАА ӨРГӨӨД НАМ ДОТРОО МАН-100-АА ХИЙНЭ БИЗ…..МОНГОЛЧУУД 1990 ОНООС ӨМНӨ ЗӨВЛӨЛТИЙН ДАРЛАЛД 70 ЖИЛ ЗОВСОН ЮМ ЧИНЬ ҮХСЭНДЭЭ МАН-💯 ТЭМДЭГЛЭДИЙН ….!!!!

Avatar

Зочин 2021-06-14 64.119.20.207

Зөвлөлтийн дарлалд хятдын эpлийзүүд л 70 жил зовсон байх шүү.

Avatar

УОК, ЭМЯ, НЭМГ ОГЦОР 2021-06-14 192.82.75.243

СОНГУУЛЬ ХИЙЖ КОРОНА ХЯНАЛТААС ГАРГАСАН ХҮМҮҮС ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ ОГЦОР

Avatar

Зочин 2021-06-14 66.181.189.79

Ийм засаг муу л байна даа. Яана гэлээ, юу болж байна даа. УОК урд нь байснаасаа долоон дор байна даа.

Avatar

зочин 2021-06-14 192.82.73.210

Юун наадам, ямар наадам, яасан наадам, яадаг наадам, яах наадам вэ?

Avatar

28 ХОНОГ Хатуу Хөл Хориог ДЭМЖИЖ БАЙНА 2021-06-14 202.126.89.247

✔ Дээдэс минь НААДАМ Гэдэг Үгийг Бүү Дурс !! Эс бөгөөс АРД ТҮМНИЙ ЧИНТ УХААН, УХАМСАР ; ХАРИУЦЛАГА НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙ ТУЛ ГАЙ ГАМШИГ ЧИНЬ ГАЗАР АВЧ ХАЙРАН ВАКЦИНЖУУЛАЛТЫН АЖЛЫГ МУНХАГ АРД ТҮМЭН ЧИНЬ БУДАА БОЛГОЖ ДУУСЛАА….
6/15-НАС ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТОЁ !!!

✔ АЙМГУУДЫН ОНЦГОЙ КОМИССЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТОГТМОЛ ХЯНАЖ ШАЛГАХГҮЙ БОЛ АОК-УУД ҮНЭНДЭЭ Л ХАЙНГА ХЭНЭГГҮЙ ХУУЛЬ БУС АЖИЛЛАЖ ХАМАГ ЮМСЫГ ХАР ЗӨНД НЬ ХАЯАД БАЙГАА ШҮҮ !!! ЯЛАНГУЯА БАРУУН 5 АЙМАГТ !!!
ӨДӨРТ ХЭДЭН Ч ШИНЖИЛГЭЭ ХИЙДЭГ НЬ МЭДКҮҮ..

Avatar

зочин 2021-06-14 66.181.161.61

Халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгааг сонгуультай холбож улс төржүүлээд байгаагаас бус олон мянган хүнд олгосон шагналын уршиг хамгийн их нөлөөлсөн ш дээ. Ядаж эхчүүдийн одонг арай хойшлуулаад өгч болох байлаа. Шагнагдсан бүхэн гар барихаас эхлээд тэврэлдэнэ, бие биенээ үнсэнэ, хоол, зоог, дайллага хийнэ. Баярласнаа тэмдэглэнэ. Сонгуулийн сурталчилгаа гэж үнэн хэрэгтээ хийгдээгүй гэхэд болно. Аль ч тал нь зай барих, халдвар хамгаалалаа сахих гэх мэт дэглэм гагүй л харагдаж байсан.

Avatar

Зочин 2021-06-14 66.181.185.173

ӨДӨР БОЛГОН АРВААД ХҮН АМЬ НАСАА АЛДААД БАЙХАД СОНГУУЛЬДАНА БАС НАЙР НААДАМ ХИЙНЭ ЗУУН ЖИЛ ГЭЭД ЧИЧИРЭЭД ДАЙРААД БАЙДАГ ЭНЭ МАН ХАРГИС ДАРАНГУЙЛАГЧ ХҮЧИН ЮМ ДАА ЯАХ АРАГГҮЙ .

Avatar

Зочин 2021-06-14 192.82.77.159

380 хүнээр Сонгууль хийж болсон юм, Наадам хийхэд яадгийн. Сайндаа л 100 мянга л хүрнэ биз. Тэгээд 100 жилийн ой болно.

Avatar

С.Эрдэнэ 2021-06-14 43.242.243.68

Мэдээж энэ цар тахал алга болохгуй. Наадмаа хийх хийхгүйг эртхэн мэдээлэх хэрэгтэй шүү дээ, хүмүүсийн олон төлөвлөгөө ажилд хэрэгтэй байна. Учир битүүлэг ийм таг чиг байх нь маш хохиролтой байна

Avatar

Зочин 2021-06-14 103.14.36.18

Хахаха, маргаашнаас гарах өвчлөлийн тоо буурна. МАН 10 тэрбумыг хувааж идэх гээд улайран өвчний тоог дарж мэдээлнэ.

Avatar

Зочин 2021-06-14 192.82.64.190

яасан их баярлах дуртай юм бэ? Эрүүл баймаар байна. Баярлах дуртай хүмүүсийн хөлд энгийн бид үрэгдээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж