"2021 оны төсөвт наадмаас өмнө тодотгол хийнэ"

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

"2021 оны төсөвт наадмаас өмнө тодотгол хийнэ"

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх зарим асуудал болон цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.06.14/ мэдээлэл хийлээ.


🔴 ШУУД | МАН мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | МАН мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, June 13, 2021

"НААДАМ ХОЙШЛУУЛАХ ЭСЭХ ТАЛААР ШИЙДВЭР ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ГАРГАНА"

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Намын бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг гурван чиглэлээр сонслоо. Нэгдүгээрт, Covid-19-ийн нөхцөл байдал улс оронд хүндхэн байна. Хоёрдугаарт, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо. Тухайлбал, төсвийн тодотгол, Улсын баяр наадам бусад асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсч ярилцлаа. Гуравдугаарт, цаашид хөрөнгө оруулалт төсвийн чиглэлээр ялангуяа энэ цаг үед эдийн засгаа яаж дэмжих талаар ярилцлаа. Засгийн газар Covid-19-той холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргана.

Төсвийн тодотголын асуудлыг баяр наадмаас өмнө хаврын чуулганаар хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж ярилцсан. Мөн намын бүлгийн ээлжит хурлаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцсэн. 2018 онд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Энэ хуулийн төсөл дээр Ц.Мөнх-Оргил гишүүн ажлын хэсгийг ахалж, гурван жил ажиллаж байна. Одоо хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэж эцэслэн батална” гэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн зарим онцлогийн талаар Ц.Мөнх-Оргил гишүүн мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөдөлмөрийн тухай хуулийн нэгдүгээр онцлог нь Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-ыг дур мэдээд өөрөө баталдаг зүйл биш. Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ зөвшилцөж баталдаг. Хэнтэй зөвшилдөг вэ гэхээр Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Засгийн газар, УИХ гэсэн талуудын тохиролцоогоор батлагддаг онцлогтой.

Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлгүүд аль ч улс оронд удаан хугацаанд явагддаг. Өнөөдөр хэлэлцэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2018 онд өргөн баригдсан хууль. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн тухай хууль бол 1999 оны тавдугаар сарын 14-ны өдөр батлагдсан. Яагаад шинэчлэн найруулах шаардлага гарсан бэ гэвэл хууль баталсан цагаас хойш 22 жилийн хугацаа өнгөрөөд хөдөлмөрийн зах зээл зүсээ бүрэн өөрчилсөн. 1999 онд Засгийн газар нийт ажилчдын 80-90 хувьд ажил олгож байсан. Өнөөдөр бид нар олон ажил олгогчтой боллоо. Хөдөлмөрийн харилцаа өөрчлөгдлөө” гэлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Цар тахлын улмаас баяр наадмыг хойшлуулах саналууд их гарч байна.  Энэ талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсох үеэр яригдсан уу?

-Ерөнхий сайдтай ярилцсан ч одоогоор шийдвэр гаргах болоогүй байна. Засгийн газар нөхцөл байдлаа судалж байгаад зургадугаар сарын сүүлээр ярилцахаар боллоо. Өнөөдөр хийнэ, хийхгүй гэдэг шийдэл гаргаагүй. Судалж байж шийдвэрээ гаргана.

-2021 оны төсөвт тодотгол хийх үү?

-Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Засгийн газар төсвийн тодотгол хийх чиглэлээр ажиллаж эхэлж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Өргөн барьсны дараа УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргана. 2021 оны Төсвийн тодотголыг Үндэсний их баяр наадмаас өмнө баталж, хүүхдийн мөнгөний нэмэгдэл, төрөөс хөнгөлсөн зарим халамжийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж