Израилийг 12 жил удирдсан Беньямин Нетаньяху суудлаасаа буулаа

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Израилийг 12 жил удирдсан Беньямин Нетаньяху суудлаасаа буулаа

Израилийг 12 жил удирдсан Беньямин Нетаньяху суудлаасаа буулаа

Израилийн парламент өчигдөр/2021.6.13/ шинэ хамтарсан засгийн газар байгуулахаар хэлэлцэж, 12 жилийн турш Ерөнхий сайдын албан тушаал хашсаар ирсэн Беньямин Нетаньяхуг суудлаас нь буулгалаа.

Нетаньяхугийн оронд түүний эртний холбоотон Нафтали Беннетт Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэхээр болж, тангараг өргөсөн байна. Харин Нетаньяху Ерөнхий сайдын суудлаас буусан ч Ликуд намын дарга хэвээрээ үлдэж, цаашид сөрөг хүчний удирдагч болох аж.

Эх сурвалжийн мэдээлснээр улс төрийн найман намын дунд явуулсан шинэ хамтарсан засгийн газар байгуулах санаачилга 60-59 саналаар дэмжигдсэн байна.

Израиль шинэ Ерөнхий сайдтай болсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Би Америкийн нийт ард түмний нэрийн өмнөөс шинэ Ерөнхий сайд Нафтали Беннетт, засгийн газрын орлогч сайд, гадаад хэргийн сайд Яир Лапид болон шинэ кабинетийн бүх гишүүдэд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье! Израильд АНУ-аас илүү сайн найз гэж үгүй билээ. Манай хоёр орны ард түмнийг нийтлэг үнэт зүйлс, олон арван жилийн нягт хамтын ажиллагаа нэгтгэн барьж байдаг бөгөөд цаашид ч бид холбоогоо бэхжүүлсээр байх болно. Хоёр орны холбоо бат оршсоор байх үед АНУ нь Израилийн аюулгүй байдлыг тууштай дэмжсээр байх болно” хэмээн баяр хүргэжээ.

Шинэ Ерөнхий сайд Беннетт бол Израилийн баруун жигүүрийн Ямина намын тэргүүн бөгөөд хэт үндсэрхэг үзэлтэй гэдгээрээ олонд танигдсан саятан юм.

Санал хураалтын үеэр Нетаньяху нэг ч үг хэлэлгүй суусаар, дууссаны дараа Беннеттийн гараас атгаж, сөрөг хүчний удирдагчийн суудал дээр очиж хэсэг чимээгүй сууж байгаад танхимаас гарчээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж