Архангай аймаг нийслэлээс иргэд хүлээн авахгүй байх санал гаргав

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Архангай аймаг нийслэлээс иргэд хүлээн авахгүй байх санал гаргав

Архангай аймаг нийслэлээс иргэд хүлээн авахгүй байх санал гаргав

Архангай аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотоос иргэд хүлээн авахгүй байх талаарх хүсэлтийг  Улсын онцгой комисст хүргүүлэхээр боллоо. Аймгийн Онцгой комиссоос халдварын тархалт буурахгүй,  нөхцөл байдал хүндэрвэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорих шийдвэрийг өнөөдөр гаргахаар болов.

Иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт байнга хэрэглэн, хүн хоорондын зайгаа баримтлахыг АОК, мэргэжлийн байгууллагууд анхааруулжээ. Хэдийгээр хот хооронд зорчих хөдөлгөөн нээлттэй байгаа ч 16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна. Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт орон нутагт 613 тохиолдол бүртгэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж