Амны хаалт зүүгээгүй Бразилын Ерөнхийлөгч дахин торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Амны хаалт зүүгээгүй Бразилын Ерөнхийлөгч дахин торгуулжээ

Амны хаалт зүүгээгүй Бразилын Ерөнхийлөгч дахин торгуулжээ

Бразилын Ерөнхийлөгч Жайр Болсонаро Бямба гаригт /2021.06.12/ Сан-Паулугийн мото-раллид оролцох үеэрээ амны хаалтгүй зорчиж, торгуулжээ. Сан-Паулу мужийн захиргааны мэдээлснээр, 2020 оны тавдугаар сараас хойш мөрдөгдөж буй журмын дагуу олон нийтийн газарт амны хаалт зайлшгүй зүүх ёстой бөгөөд уг журмыг зөрчсөн Ерөнхийлөгч 110 орчим ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

 Цар тахлыг хамрын ханиадтай зүйрлэж байсан Болсонаро өнгөрсөн онд covid-19 халдвар тусаад эдгэрсэн юм. Тэрбээр тавдугаар сард Мараньяо мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ амны хаалт зүүгээгүйнхээ төлөө мөн л торгуулж байжээ.

Тус улсад covid-19-ийн эсрэг вакцин тариулсан хүмүүс амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрөх зөвлөмжийг Бразилын Эрүүл мэндийн яам удахгүй гаргана гэж  Ерөнхийлөгч Жайр Болсонаро өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Бразил улсын хувьд одоогийн байдлаар 17 сая гаруй хүн халдвар авч, 479 мянган хүн нас бараад байгаа ба халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байна.

Эх сурвалж: https://news.sky.com/

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж