Казахстан улс Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөв | News.MN

Казахстан улс Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөв

COVID-19

Казахстан улс Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөв

Казахстан улс Монголын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрөв

Монгол, Унгар, Тайландын вакцины гэрчилгээтэй иргэдийг Казахстан улс руу нэвтрэхийг зөвшөөрсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Уг журам Баасан гаригаас /2021.06.11/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Дээрх журмаар зөвшөөрөгдсөн вакцины гэрчилгээ, паспорт, тодорхойлолт бүхий Унгар, Тайланд, Монгол Улсын иргэдийг Казахстаны нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхийг автозамын боомтууд дахь эрх бүхий байгууллага, хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.

Казахстан улсын хувьд өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс хүн амаа Оросын “Sputnik V” вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Харин дөрөвдүгээр сарын 26-наас дотооддоо үйлдвэрлэсэн “QazVac” нэртэй вакциныг иргэддээ тарьж эхэлсэн байна. Түүнчлэн Хятадын “Sinopharm” болон ”Sinovac” үйлдвэрийн вакцинуудыг ч хэрэглэж байгаа юм.

Эх сурвалж: https://kapital.kz/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-14 95.114.125.183

Тэгээд манайд мэдэгдээгүй гээд Хүннү Айр тийзээ бичихгүй байна штээ. Энэ мэдээлэл чинь хаанаас гараад хаана очих газраа очдоггүй юмуу?

Avatar

Зочин 2021-06-14 145.239.133.204

Орос буриадууд уурлаж байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж