“PCR шинжилгээг төлбөртэй авах шийдвэр гараагүй байна”

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

COVID-19

“PCR шинжилгээг төлбөртэй авах шийдвэр гараагүй байна”

“PCR шинжилгээг төлбөртэй авах шийдвэр гараагүй байна”

Covid-19-ийн халдвар илрүүлэх сайн дурын PCR шинжилгээг зургадугаар сарын 15-наас эхлэн үнэ төлбөртэй болгоно гэдгийг албаныхан мэдээлсэн. Шинжилгээний төлбөрийн талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

Тэрбээр “Бидэнтэй одоо нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд ирж, уулзах гэж байна. Бид нэгдсэн шийдэлд хүрч, маргаашнаас төлбөртэйгээр сайн дурын PCR шинжилгээ авах эсэх нь шийдэгдэнэ. Одоогоор энэ талаарх шийдвэр баталгаажиж гараагүй байна” гэв.

НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа өмнө нь ярилцлага өгөхдөө Эрүүл мэндийн яамнаас энэ талаар судлахыг бидэнд чиглэл болгосон. Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй” гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж