Хоногт батлагдах халдварын нийт тохиолдолд хүүхдийн эзлэх хувь өсөх хандлагатай байгааг албаныхан мэдээлсэн. Тодруулбал, вакцин хийлгээгүй буюу Covid-19 тархах эрсдэлтэй бүлэгт хүүхдүүд багтаж буй.
Монгол Улсын эрдэмтдийн баг хүүхдийг вакцинд хамруулах талаар судалж байгаа бөгөөд дархлаажуулалтыг эхлүүлэх талаар УОК-ын албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм.
Хэрэв Монгол Улс 12-оос дээш насны нийт хүүхдийг сайн дурын үндсэн дээр “Файзер” вакцинд хамруулах шийдвэр гаргавал богино хугацаанд татан авалт хийж, вакцинжуулах ажил эхэлнэ гэдгээ ЭМЯ-аас мэдээлсэн юм. Гэхдээ эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ сайн дурын дархлаажуулалтад хамруулах хүсэлтийг тавьж байгаа аж.
Иймээс өнөөдрөөс эхлэн хэрвээ эцэг, эхчүүд өөрсдөө хүсвэл дархлаажуулалтын цэг дээр очиж, 16-17 насны хүүхдээ "Файзер" вакцинд хамруулах боломжтой болжээ. Ингэхдээ гадаадын улс орон руу суралцахаар явах гэж буй болон элсэлтийн шалгалт өгөх хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол вакцинд хамруулах боломжтой аж.
Irgen 2021-06-14 202.126.88.204
12-16 geed shuud ehluul l de USA Canad, evropiin holboo, geed buh ton ulsuud sudlaad ok geed hiigeed bhad manaih odoo sudlaad hudlaa jiirheed yaanam be, gol n etseg ehiin zuvshuurluur sain duraar geed l ehluul
үнэн 2021-06-14 202.9.47.27
энэ вакцин хиилгээл толгой эргэж байгаа мэт дүүнгэ дүү мэт болсон хүмүүүс их болсониииг мэдсээрл баына энэ л*****н хужаагуудааас бүх муу юм гарахымдаааа малуудаааа
Зочин 2021-06-14 49.0.130.14
энэ вакцин х***а биш шдээ лол
Зочин 2021-06-14 103.80.210.183
харзнах уу даа. хийлгэсэн хүмүүс бие нь өвдөөд толгой дүүрээд мангуураад байна