Италийн нээлттэй үзэсгэлэнгээс 120 бүтээлийг хулгайлж, хуулбараар орлуулжээ | News.MN

Италийн нээлттэй үзэсгэлэнгээс 120 бүтээлийг хулгайлж, хуулбараар орлуулжээ

Италийн нээлттэй үзэсгэлэнгээс 120 бүтээлийг хулгайлж, хуулбараар орлуулжээ

Италийн нээлттэй үзэсгэлэнгээс 120 бүтээлийг хулгайлж, хуулбараар орлуулжээ

Ромын прокурорууд өндөр үнэ цэнтэй урлагийн бүтээлүүд Италийн Рай нээлттэй үзэсгэлэнгээс алга болж, хуулбараар солигдсон хэргийг шалгаж эхэлжээ. Алга болсон бүтээлүүд дунд алдарт Клод Моне, Амедео Модильяни нарын бүтээлүүд ч бий гэнэ.

Анх гуравдугаар сард үзэсгэлэнд байсан нэгэн бүтээл газарт унаж, жааз нь эвдрэхэд хуулбар болох нь мэдэгджээ. Улмаар бусад бүтээлийг шалгаж үзэхэд 120 бүтээл алга болж, зарим нь хуулбараар солигдсон байжээ. Эрх баригчид дээрх хэрэгт Рай үзэсгэлэнгийн ажилчдыг сэжиглэж байгаа гэнэ.

Анх газарт унаж “баригдсан” бүтээл Оттоне Розайн уран зураг байжээ.  Шалгалтын явцад Рай үзэсгэлэнгийн тэтгэвэрт гарсан ажилтан  70-аад онд хулгайлж, зарснаа хүлээжээ. Гэвч эл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учир хулгайчийг яллах боломжгүй болжээ.

Төсвийн хөрөнгөөр олон жилийн турш цуглуулсан дээрх цуглуулгаас бүрмөсөн алга болсон бүтээлүүд дунд Моне, Модильянийн үнэлж барамгүй бүтээлүүд байгаад мэргэжилтнүүд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Албаныхан нийт алга болсон бүтээлүүдийн үнийг дор хаяж 20 сая евротой тэнцэнэ хэмээн тооцоолсон аж.

Мөрдөн байцаагч нар болон Рай үзэсгэлэнгийн удирдлагуудын сэжиглэж байгаагаар Пуглиад 1996 онд болсон үзэсгэлэн худалдааны үеэр олон бүтээл хулгайлагдсан байж болзошгүй гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-14 103.80.210.183

манай хулгайч дарга сайдуудаас сайн суралцжээ

Avatar

Зочин 2021-06-14 192.82.86.78

manai ebigees sain surchee gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж