464,558 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

464,558 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 435,909,739.31 төгрөгийн үнийн дүн бүхий 464,558 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байлаа. Үүнээс "Түшиг Уул" ХК (TUS+14.97%) болон "Гутал" ХК (GTL +14.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" ХК (ERS -14.90%) болон "Ган хийц" ХК (GHC -14.61%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 50,554 ширхэг нэгж эрхийг нийт 11,969,816 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.12 хувиар буурч, 33162.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,696,802,681,333 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж