Эмгэнэл | News.MN

Нямаагийн Түвшинтөгс

1957-2021

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн агсан Нямаагийн Түвшинтөгс  2021 оны зургадугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд талийгаачийн ээж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас гүн эмгэнэл илэрхийлье.

Н.Түвшинтөгс 1957 оны арван хоёрдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Хорхунаг жибурын хөндий, Ононы Дэлүүн болдогийн бэлд Онон-Хурхын бэлчир хэмээх газарт Монголын нэрт зохиолч, томоохон сэхээтэн Батын Нямаагийн гутгаар хүү болон мэндэлжээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Биндэр сумын дунд сургуульд анх элсэж, улмаар 1975 онд Нийслэлийн 10 жилийн III дунд сургууль, 1976 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн бэлтгэл факультет, 1982 онд Москвагийн Эрчим хүчний дээд сургуулийг өндөр хүчдэлийн туршилт, хэмжилтийн инженерийн мэргэжлээр төгссөн байна.

Н.Түвшинтөгс эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу эх орныхоо эрчим хүчний салбарыг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд манлайлан зүтгэж, 1982-1991 онд Төвийн эрчим хүчний систем, IV цахилгаан станц, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг байгууллагуудад инженер, ахлах инженер, ерөнхий инженер, 2012-2013 онд Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар ажиллажээ.

Тэрбээр 1990 оноос Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцад анхнаас нь идэвхтэй оролцож Эрдэнэт хотын Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцаж, 1991-1996 онд Фридрих Эбертийн сангийн тэргүүн, 2001-2009 онд Ардчилал хөгжлийн сангийн тэргүүнээр ажилласан байна.

Түүнчлэн Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хүчин чармайлт гаргаж, 1998-2001 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, 2009 оноос Монгол туургатны “Урамтай шатар” холбооны Гүйцэтгэх захирал, 2014 оноос Монголын шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр ажилласан, “Нямаагийнхан” хэмээх Монголын анхны шатрын музейг үүсгэн байгуулагч, шатрын спортын нэрт зүтгэлтэн байлаа.

Н.Түвшинтөгс нь Хэнтий нутгийн ард иргэдээ төлөөлж 1996-2000 онд төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд сонгогдон төр түшилцэж, 2009-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газарт референт-шинжээчээр ажиллаж, Монгол Улсад эрх зүйт төр, парламентат ёс, парламентын Тамгын газрыг төлөвшүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн байв.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, хөдөлмөрч хичээнгүй, элэгсэг дотно зан чанар, өндөр боловсрол, өргөн мэдлэг, эгэл даруу, гэгээн дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд мөнх орших болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ С АСХ 2021-06-14 202.126.89.49

Гүн эмэгнэл илэохийлье

Avatar

Фokc 2021-06-14 51.83.131.42

Aa myy 76 пиздaa нарын нэг байсан хулгaйч уу? Нүгэл нүдээрээ гарч дээ

Avatar

Ф 2021-06-14 51.83.131.42

Aa myy 76 пиздaa нарын нэг байсан хулгaйч уу? Нүгэл нүдээрээ гарч дээ

Avatar

Ф 2021-06-14 51.83.131.42

Aa муу 76 пиzдa нарын нэг байсан хулгaйч уу? Нүгэл нүдээрээ гарч дээ

Avatar

Ф 2021-06-14 51.83.131.42

Aa муу 76 пиздa нарын нэг байсан хулгaйч уу? Нүгэл нүдээрээ гарч дээ

Avatar

Ф 2021-06-14 51.83.131.42

Aa муу 76 пиздa нарын нэг байсан хулгайч уу? Нүгэл нүдээрээ гарч дээ

Avatar

Dukhumbayar 2021-06-14 92.249.130.249

Duu Tuvshintugsuu tsag busaar nas barsan haramsaltai medeeg huleen avlaa. Ger bul, ur huuhduud, hamaatan sadnuuddaa gun emgenel ilerhiilie. Duugiin maani gegeen dur setgel, zurhend mini uurd munhrun uldeh bolno. Um sain amgalan boltugai. Um maany badmi hum.

Avatar

Аз 2021-06-14 65.113.155.131

Ум мани бадми хум Сайн төрлийг олох болтугай

Avatar

Зоригтбааар. Ж 2021-06-14 192.82.90.96

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум. Тайван нойрсдоо анд минь.

Avatar

Zochin 2021-06-14 192.82.65.103

Um ma ni badc me hum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж