Сонгуулиар бэлэн мөнгө тараасан гэх гомдлыг шалгаж байна | News.MN

Сонгуулиар бэлэн мөнгө тараасан гэх гомдлыг шалгаж байна

Сонгуулиар бэлэн мөнгө тараасан гэх гомдлыг шалгаж байна

Сонгуулиар бэлэн мөнгө тараасан гэх гомдлыг шалгаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр улсын хэмжээнд сонгуультай холбоотой долоон гэмт хэргийн мэдээлэл бүртгэгджээ. Тухайлбал, Цагдаагийн байгууллага тав, Тагнуулын байгууллага хоёр гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Үүнээс хоёр нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхгүй байхыг уриалсан, худал мэдээлэл тараасан гэсэн агуулгатай,  бусад нь бэлэн мөнгө тараасан байж болзошгүй гэсэн гомдол, мэдээлэл байгаа аж. Дээрх асуудлыг шалгаж байгаа гэдгийг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа мэдээллээ.

Мөн иргэд, хуулийн этгээдээс сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй нийт 80 гомдол, мэдээллийг гаргасан ба 78.8 хувь нь нийслэлд, 21.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн зөрчлийн 50 гаруй хувь сонгуулийн санал хураалтын өдөр бүртгэгджээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-14 192.82.76.105

Haa saigui l taraasan, MAN!!! Hezee hoino shalgaj bna ch geh shig

Avatar

1 2021-06-14 202.126.89.92

Хаагуур мөнгө тараасан юм бэ. Би олон удаагийн сонгуульд оролцлоо нэг ч удаа мөнгө авч үзсэнгүй. Мөнгө тараадаг газраа хэлж байл даа. Авч үзье дээ

Avatar

Зочин 2021-06-14 103.57.92.53

СОНГУУЛИЙН ДҮНДТЭЙ АДИЛХАН ҮР ДҮН НЬ ТОДОРХОЙ Л ШАЛГАЛТ ШҮҮ ДЭЭ. ЦАГИЙН ГАРЗ…

Avatar

Зочин 2021-06-14 203.23.49.77

ЖҮЖИГ тоглох юмаа. Угаасаа л ОРОН НУТГААР тараагаад л байсан ш дэ. Ямар хүн нь мөнгө авчаад өөрийгөө авсан гээд явж байхав дэ. ЗҮГээр мэдэж байна. авсан хүмүүс нь ч ярьж байсан. ТЭглээ гээд энэ хэд ШАЛГААД буцаагаад ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуулийг хийхгүй л биз дэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж