Баар, ресторанд дэглэм зөрчигдөж, халдварын тархалт залуужиж байна

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Баар, ресторанд дэглэм зөрчигдөж, халдварын тархалт залуужиж байна

Баар, ресторанд дэглэм зөрчигдөж, халдварын тархалт залуужиж байна

Халдварын батлагдсан тохиолдолд сүүлийн хоёр хоногт 4451-ээр нэмэгдэж цар тахлын эрсдэл ихэссээр байна. Тархалтын өндөр эрсдэлтэй үед Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч иргэдийн гомдлын дагуу зарим баар, ресторанд шалгалт хийжээ. Ингэхэд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм зөрчиж, үйлчлүүлэгчдийн тоо хэтрүүлсэн, ажилчид нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгдүгээр зэрэглэлийн ресторан, лоунж нь "Гамшгаас хамгаалах хууль тогтоомж зөрчиж, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан байх, тамхины зөвшөөрөлгүй байж утаат тамхи татуулсан байна" гэж ЗШШМАХ-ийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Ганбат мэдээллээ. Мөн зарим ажилчид нь вакцины хоёр тундаа хамрагдаагүй, гаднаас үйлчлүүлж буй хүмүүс хоёр тундаа хамрагдсан эсэхийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил илэрчээ. Үүнээс гадна цаг хэтрүүлэн ажиллаж, олон хүн халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлахгүй байсан зэрэг зөрчил хэд хэдэн газар илэрсэн байна.

Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр халдварын тархалт өндөр байгаа энэ үед кластер өвчлөлийн тохиолдол өдөр бүрт нэмэгдэж, маршрут гаргахад хүндрэлтэй байна. Тэгвэл цаашлаад халдварын тархалт энэ хэвээр нэмэгдсээр байвал хөл хорио тогтоохоос өөр сонголтгүй байдалд хүрнэ. Харин иргэд болон бизнес эрхлэгчдийн зүгээс эдийн засгийн хямралд орох учир яасан ч бүх нийтийн хөл хорио тогтоохгүй байхыг нийгмийн сүлжээндээ илэрхийлж байна. Тиймээс иргэн бүр дор бүрнээ ухамсартай байж олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг холбогдох албаны хүмүүс уриалж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж