Sharp корпораци нь Плазмакластер ионы технологи бүхий төхөөрөмж зохион бүтээж шинэ коронaвирусийг (SARS-Cov-2) ойролцоогоор 30 секундын турш Плазмакластер ионоор устгахад вирусын халдвар 91.3% буурч байгааг дэлхийд анх удаа нотолжээ. Уг нотолгоог Японы Халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үндэсний судалгааны төв, Нагасаки их сургуулийн халуун орны анагаах ухааны хүрээлэнгийн профессор Жиро Ясуда, тус хүрээлэнгийн Профессор, Японы Вирус судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Асука Нанбо, мөн Японы Вирус судлалын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, Шиманэ их сургуулийн Анагаахын факультет, Микробиологийн тэнхмийн профессор Хиронори Ёшияма нар халдварт өвчин судлалаар олон улсад нэр хүндтэй байгууллага болох Японы Нагасаки их сургуультай хамтран гаргасан байна.
2004 онд Плазмакластер технологи нь Коронавиридэ вирусын бүлгийн нэг төрөл болох мууран короновирусийг үр дүнтэй устгаж байгааг нотлон харуулсан юм. Үүний дараа жил буюу 2005 онд генетикийн хувьд өнөөгийн шинэ төрлийн Короновирустай төстэй, 2002-2003 онд дэгдэж байсан анхны SARS коронавирусын (SARS CoV) эсрэг туршилт явуулж үр дүнтэй устгаж байгааг дахин батлан харуулжээ. Харин одоо агаар дуслын замын халдварт өвчин болох Sars-CoV-2 (коронавирус)-ийн тархалтыг үр дүнтэй бууруулж байгааг туршилтаар нотоллоо.
Плазмакластер технологийн үр ашгийг харуулахын тулд Sharp корпораци 2000 оноос хойш дэлхий дахины бие даасан гуравдагч судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Өдийг хүртэл олон тооны судалгааны байгууллагууд Плазмакластер технологи нь аюултай хорт нэгдлүүдийг дарангуйлах эмнэлзүйн үр нөлөөтэй гэдгийг батлан харуулсаар байна. Үүнд: томуугийн цар тахлын шинэ вирусууд, эмэнд тэсвэртэй бактери, хачигт харшил үүсгэгч, астма өвчтэй хүүхдүүдийн гуурсан хоолойн үрэвслийн өвчний түвшинг бууруулах гэх мэт орж байна. Үүний зэрэгцээ Плазмакластер ион нь хүний эрүүл мэндэд ямарч аюулгүй гэдгийг судалгаагаар баталсан. Цаашид Sharp корпораци Плазмакластер технологийг илүү өргөн хүрээнд үр ашигтай хэрэглэж болох судалгаа шинжилгээ, нээлтүүдийг хийж амьдралд нэвтрүүлэн нийгэмд хувь нэмрээ оруулсаар байх болно.
Японы Халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үндэсний судалгааны төв – Нагасаки их сургуулийн профессор Жиро Ясуда уг туршилтын талаар хэлэхдээ “Спирт, угаалгын нунтаг зэрэг ариутгалын бодисууд нь гадаргуу дээрх вирусын халдвар тараах эрсдлийг бууруулах, халдваргүйжүүлэхэд үр дүнтэй байдаг. Харин агаар дуслаар халдвар тархахаас хамгаалах цөөн хэдэн үр дүнтэй аргуудын нэг нь амны маск зүүх юм.
Мөн Плазмакластер технологи нь SARS-CoV-2 вирусыг өндөр үр дүнтэй идэвхигүй болгож байгааг нотолж байна. Иймд уг технологи бүхий төхөөрөмж нь гэр орон, албан тасалгаа, эмнэлэг, тээврийн хэрэгсэл гэх мэт бодит орон зай дахь вирусыг идэвхигүй болгож, цаашид халдвар тархах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээн тодорхойлоод байна".
БАТАЛГААЖУУЛАХ ТУРШИЛТЫН ТОЙМ:
Туршилт явуулсан байгууллага: Японы Халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх үндэсний судалгааны төв / Нагасакигийн их сургуулийн Халуун орны анагаах ухааны хүрээлэн
Туршилт баталгаажуулах аппарат:
Плазмакластер технологоор тоноглогдсон вирус шалгах төхөөрөмж.
- Плазмакластер ион хэмжээ : Ойролцоогоор 106см3
(Плазмакластер ион үүсгэгчийн ойролцоох хүчин чадлаар )
- Туршилт явуулах орон зайн эзэлхүүн: Ойролцоогоор 3 литр
- Cудалгааг үнэлэх: Плазмакластер ион үүсгэхгүйгээр дээр дурдсан төхөөрөмжийг ашиглан харьцуулах
- Туршилтанд орох вирус: Шинэ коронавирус (SARS-CoV-2)
- Туршилт явуулах арга:
- Шүршигч төхөөрөмж дэх вирусийг туршилтын аппаратруу шүршиж нэвтрүүлнэ.
- Вирусыг туршилтын аппарат дотор Плазмакластераар ионжуулсны дараа нөхөн сэргээх төхөөрөмжид хурааж авна.
- Хурааж авсан вирусын холимогоос тавиур шил* дээр сорьц авч халдвар тараах чадвартай вирусийн тоог шинжилгээгээр тооцоолно.
*Сорьцонд орсон халдварт вирусийн тоог үнэлэх шинжилгээ хийдэг стандарт арга
- Үр дүн xүснэгт 1. Плазмакластер ионууд шинэ коронавирусийн халдвартай вируст үзүүлсэн нөлөөлөл.
Плазмакластер ионууд шинэ коронавирусийн халдвартай вируст үзүүлсэн нөлөөлөл.
ПЛАЗМАКЛАСТЕР ТЕХНОЛОГИ ГЭЖ ЮУ ВЭ?
Эерэг цэнэгтэй ион (H+(H2O)m) ба сөрөг цэнэгтэй ионуудыг (O2–(H2O)n) агаарт нэгэн зэрэг цацаж уг ионууд агаар дахь бактери, мөөгөнцөр, вирус, харшил үүсгэгчийн гадаргуу дээр агшин зуур наалдан маш өндөр исэлдэх чадвартай OH (гидроксил) радикал болж хувирдаг. Энэ бол бактери, вирусын гадаргуу дээрх уургийг химийн урвалаар задалж тэдгээрийг дарангуйлан идэвхигүй болгох замаар агаарыг цэвэршүүлдэг онцгой технологи юм.
Sharp корпораци нь Плазмакластер технологийн оюуны өмчийг эзэмшдэг бөгөөд Sharp брэндийн агаар цэвэршүүлэгчид энэхүү технологийг ашиглан тасалгааны агаарыг цэвэршүүлдэг байна.
ПЛАЗМАКЛАСТЕР ИОНУУД ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?
Цэнэглэгч электродоор эерэг болон сөрөг гүйдэл дамжуулахад агаар дахь ус болон хүчилтөрөгч цахилгаанжин задардаг. Энэ нь эерэг цэнэгээр цэнэглэгдсэн устөрөгчийн ион (H+), сөрөг цэнэгээр цэнэглэгдсэн хүчилтөрөгчийн ион (O-) үүсгэдэг.
Агаарт дахь усны молекулууд нь үүссэн ионуудыг тойрон усан үзэм шиг хэлбэртэй бөөгнөрч, ион бүрийг тогтвортой багц ион болгодог.
Плазмакласер ионууд нь вирусын гадаргуу дээр устөрөгчийн радикал (OH) үүсгэж суудаг бөгөөд эсийн уургаас устөрөгчийг (H) нь татаж өөртөө нэгтгэн ус (H2O) болж агаарт дэгддэг. Энэ явцад эсийн бүрхүүл гэмтдэг бөгөөд цаашид амьдрах чадваргүй болдог байна.
Судалгаанд оролцсон Судалгаа Шинжилгээний Байгууллагууд:
Холбоотой мэдээ