Жо Байдены ухаан санаа эрүүл эсэхэд эргэлзэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Жо Байдены ухаан санаа эрүүл эсэхэд эргэлзэж эхлэв

Жо Байдены ухаан санаа эрүүл эсэхэд эргэлзэж эхлэв

Ажиглагчид болон консерватив үзэлтнүүд Жо Байдены ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалтад ихээр санаа зовних болжээ. Учир нь Жо Байден өчигдөр/2021.6.13/ Английн Корнволд "Их-7" -гийн уулзалтын дүгнэлт болгон хэвлэлийн хуралд үг хэлж байхдаа Сирийг Ливитэй андуурч, ОХУ Ливийн эмх замбараагүй байдалд оролцсон хэмээн ярьсныг ажиглагчид ухаан санаа орж гарах, мартах, зөнөх зэргээр тайлбарлаж байна.

Жо Байден хэвлэлийн хурал дээр “Бид ОХУ-тай жишээлбэл, Ливийн асуудал дээр хамтран ажиллаж болно. Бид хамтарч эдийн засаг, хүнсний тусламж хүргэх, дүрвэгчдийг аюулгүй гаргах замыг нээлттэй болгох ёстой. Бид хамтдаа жинхэнэ хүнд байдалд байгаа энгийн ард иргэдэд туслах хэрэгтэй” гэж хэлжээ.

Түүний хэлсэн дүрвэгчдийг аюулгүй гаргах, хүнс, эдийн засгийн тусламж үзүүлэх зам бол Ливийн гэхээс илүү Сирийн иргэний дайнтай холбоотой асуудал юм. Обамагийн үед АНУ нь Ливи, Сирийн асуудлуудад зэрэг оролцож байсан нь Байдены хоёр улсыг хооронд нь андуурах шалтгаан болсон бололтой.

Жо Байден үргэлжлүүлэн “Ливид сэргээн босгоход тулгарч байгаа асуудлуудад шийдэл олох ажилд ОХУ багагүй саад болж байна. Москва Ливид хөрөнгө оруулах шаардлагатай” хэмээн ярьж, хоёр улсын нэрийг гурван ч удаа андуурч, ОХУ-ыг Ливийн асуудалд орооцолдсон мэтээр хэлсэн байна.

Ийнхүү олон алдаа гаргаж хэлсэн үгийг нь консервативчууд өлгөн авч, Ерөнхийлөгчийн ухаан санаа эрүүл эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлцгээсэн байна.

Жо Байден алдаатай ярьж, аливааг хооронд нь хольж хутган, андуурч байгаа тохиолдол энэ анхных биш юм. Тэрбээр хэд хэдэн удаа туслахуудынхаа нэрийг мартаж, мэдэгдэл дээрээ өгүүлбэрээ дуусгалгүй орхиж, гэнэт өөр зүйл ярьж байсан юм. Түүнчлэн энэ сарын 11-нд тэрбээр нэгэн кафеп оройн зоог барихдаа тагтан дээр хаа хүрэхээ мартсан мэт будилж зогсоход тэргүүн хатагтай түүнийг очиж авсан тухай эх сурвалжууд мэдээлсэн юм. Мөн Байден уулзалт дээр Нэгдсэн Вант улсын Ерөнхий сайд Борис Жонсон Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийг аль хэдийн танилцуулсныг мартан өөрөө үг хэлэхдээ түүнийг дахин танилцуулсан аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ХахаХаха
16
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж