Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.06.14) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн яам 11.00 цагийн мэдээлэл
ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Sunday, June 13, 2021
Сүүлийн 24 цагт 2263 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 78347 болж нэмэгдлээ. 523 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, найман хүн нас баржээ. Ингэснээр Covid-19-ийн шалтгаант нийт нас баралт 369 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1650, орон нутагт 613 тохиолдол илэрлээ. Шинээр батлагдсан нийт тохиолдлын 30 орчим хувь нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн байна.
Covid-19-ийн шалтгаант нас баралтын найман тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, тавдугаар сарын 22-ны өдөр онош нь батлагдсан 62 настай эрэгтэй 20 орчим хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19 болон бусад хавсарсан өвчний улмаас нас барлаа. Мөн тавдугаар сарын 27-нд онош нь батлагдсан 57 настай эрэгтэй 16 орчим хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа. 66 настай эмэгтэй гурав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хавсарсан өвчний улмаас нас барсан байна. 42 настай эмэгтэй дөрөв хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Сүүлийн 24 цагт 2859 хүн вакцин хийлгэжээ. Ингэснээр Улаанбаатар хотод 961,437 хүн нэгдүгээр тун хийлгэсэн бол хоёрдугаар тунд 837 180 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутагт 930959, хоёрдугаар тунд 808713 хүн хамрагдсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
- Сэлэнгэ аймаг – 24
- Өвөрхангай аймаг – 45
- Завхан аймаг – 15
- Говь-Алтай аймаг – 97
- Увс аймаг – 23
- Орхон аймаг- 106
- Булган аймаг – 7
- Баянхонгор аймаг – 36
- Төв аймаг – 34
- Ховд аймаг – 72
- Дорнод аймаг- 32
- Сүхбаатар аймаг – 22
- Хэнтий аймаг- 13
- Говьсүмбэр аймаг- 8
- Дархан-Уул аймаг- 91 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 9323 хүн Covid-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс
- 5839 хүний бие хөнгөн
- 2562 хүний бие хүндэвтэр
- 766 хүний бие хүнд
- 156 хүний биеийн байдал нэн хүнд байна.
ЭХЭМҮТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ш.ЭНХТӨР:
-2030 он гэхэд эхийн эндэгдлийн харьцааг бууруулах зорилтыг тавьсан. Халдварт өвчний тархалтын үед эхийн эндэгдлийн нөхцөл байдал хүндэрдэг. 2010-2020 оны хооронд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан. 2016 онд ялимгүй өссөн. 0-19 насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчин буюу томуу, томуу төст өвчин, уушгины хатгалгаа эзэлж байна.
Халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн арга зам бол вакцинжуулалт. Жирэмсэн эхчүүд нь бие физилогийн хувьд асар их өөрчлөлтөд ордог. Хэвлийн хөндийн даралт нэмэгддэг, ердийн үед ч амьсгаадах, цээж давчдаж, дотор муухайрдаг. Гэтэл энэ үед Covid-19 авч, халдвар нь уушгийг гэмтээвэл амьсгалын дутагдалд амархан орно. Иймээс сайн дурын гэхээс илүү шинжлэх ухааны ололтод итгэж, ирээдүйн үр хүүхдээ бодож вакцинжуулалтад хамрагдах нь зүйтэй юм.
Холбоотой мэдээ