Жирэмсэн эхчүүд өвчлөх нь нэмэгдэж байгаа тул вакцинжуулалт эхэллээ | News.MN

Жирэмсэн эхчүүд өвчлөх нь нэмэгдэж байгаа тул вакцинжуулалт эхэллээ

Жирэмсэн эхчүүд өвчлөх нь нэмэгдэж байгаа тул вакцинжуулалт эхэллээ

Жирэмсэн эхчүүд өвчлөх нь нэмэгдэж байгаа тул вакцинжуулалт эхэллээ

Жирэмсэн эхчүүдийг өнөөдрөөс /2021.6.14/ Файзер вакцинд  сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт халдварын 10818 тохиолдол батлагдаж, халдвар авсан хоёр жирэмсэн эмэгтэй нас барсан юм. Тиймээс дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нэгдүгээр тунд 154, хоёрдугаар тунд 1280, нийт 1434 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100 хувь буюу 961.247 нь нэгдүгээр  тунд хамрагдаад байна. Харин 87.8 хувь буюу 837.191 нь хоёрдугаар тунд хамрагдсан хэмээн Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг энэ сарын 16-нд Файзер компанийн 84 мянган тун вакцин,  21-нд мөн 84 мянган тун вакцин бууна гэж мэдээлсэн. Засгийн газар 2,5 сая тун Файзер вакцин татаж авахаар гэрээ хийсэн бөгөөд эхний 100 мянган тунг татаж аваад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Багш 2021-06-14 103.212.117.130

Хятад вакцин туршаад 6 сая төгрөг өгч байгаа гэсэн
МАНГАСУУДЫГ ДАРЖ АЛЦГААЯ

Avatar

монгол 2021-06-14 202.55.188.87

сонин юм аа бусад орон манайх шиг ингэж вакцинжуулаагүй байж зөв зүгээр л байна Монголчууд үнэндээ үхэр Монгол гэсэн нэрэндээ таарсан улс юм аа …өөрөө өөртөө хяналт тавьж бусдад санаа тавина гэсэн бодол огт үгүй юм аа… тийм дээрээсээ ингэж их тусаж байгаа юм ингэж их үхэж байгаа юм…

Avatar

Зочин 2021-06-14 202.126.88.37

60 дээш насны хүмүүсийн 2 дахь тунг яаралтай хиймээр бна. Спутник оруулах арга хэмжээ авмаар бна. ахмадууд их нас барж байна шүү.

Avatar

Зочин 2021-06-14 119.40.98.153

аль эртний хийж байхгүй болохгүй гээд л байсан биздээ

Avatar

Зочин 2021-06-14 66.181.188.138

Ийм үед жирэмсэн болдог нь ямар тэнэг хэрэг вэ. Хүүхэд төрүүлэх таатай цагийг хүлээгээч.

Avatar

Зочин 2021-06-14 192.82.78.138

ЧИ мэддэх үү хүний жирэмсэн болохыг эргүү ац минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж