Жирэмсэн эхчүүдийг өнөөдрөөс /2021.6.14/ Файзер вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт халдварын 10818 тохиолдол батлагдаж, халдвар авсан хоёр жирэмсэн эмэгтэй нас барсан юм. Тиймээс дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр нэгдүгээр тунд 154, хоёрдугаар тунд 1280, нийт 1434 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100 хувь буюу 961.247 нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Харин 87.8 хувь буюу 837.191 нь хоёрдугаар тунд хамрагдсан хэмээн Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг энэ сарын 16-нд Файзер компанийн 84 мянган тун вакцин, 21-нд мөн 84 мянган тун вакцин бууна гэж мэдээлсэн. Засгийн газар 2,5 сая тун Файзер вакцин татаж авахаар гэрээ хийсэн бөгөөд эхний 100 мянган тунг татаж аваад байгаа билээ.
Холбоотой мэдээ