
Амьтны эрхийн төлөө тэмцэгчид Хятадын амьтны хүрээлэнгүүдэд амьтдыг ихээр зовоож байгаа гэж шүүмжилж байна. Амьтдыг арчилах ба сургахдаа тэднийг үргэлж зоддог гэж тэд хэлж байна. Мөн тэднийг таарч тохирохгүй байранд хашдаг гэнэ.
Баавгайг тогтмол саваадах ба зааныг төмөр саваагаар ороолгоно. Арслан барын шүд ба хумсыг авч тэдэнд байнгын өвчинг авчирдаг. Амьтад өлсгөлөн байх нь их ажээ.
Азийн амьтны сангийн ажилтнууд Хятадын 13 амьтны хүрээлэнд амьтдын амьдрах орчинг судлаад ийм дүгнэлтийг хийсэн байна. Тэдний судалгаа бүтэн жил үргэлжилжээ.