Их-7: Тэрбум тун вакцин хандивлаж, охидын боловсролыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Их-7: Тэрбум тун вакцин хандивлаж, охидын боловсролыг дэмжинэ

Их-7: Тэрбум тун вакцин хандивлаж, охидын боловсролыг дэмжинэ

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч “Их-7” гүрний удирдагчид Британийн баруун өмнөд Корнвол дахь далайн эргийн Карбис Бэй тосгонд чуулав. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Японы төрийн тэргүүнүүд цар тахал эхэлснээс хойш анх удаа нүүр тулан уулзацгааж байгаа нь энэ юм.

Мөн Европын Холбооны удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишель, Европын холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен нар энэ удаагийн уулзалтад зочноор оролцсон байна. Уулзалтын эхний өдөр буюу Баасан гаригт /2021.06.11/ Их Британийн хатан хаан II Элизабета “Их-7”-ийн удирдагчдыг хүлээж авч, хүндэтгэл үзүүлжээ.

Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан цар тахлын талаарх хэлэлцүүлэгт БНСУ, Өмнөд Африк, Австралийн удирдагчид биечлэн оролцсон бол Энэтхэгийн Ерөнхий сайд цахимаар оролцсон байна.

Ингээд “Их-7”-ийн уулзалтын үеэр гаргасан онцлох амлалтуудыг хүргэж байна. Үүнд:

  • “Их-7” нэгдэж ядуу буурай орнуудад ДЭМБ-ийн COVAX хөтөлбөрөөр дамжуулах эсвэл шууд хандивлах замаар covid-19-ийн эсрэг нэг тэрбум тун вакциныг хандилахаар болов
  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг болгох зорилтоо дахин баталгаажуулж, нүүрсний эрчим хүчээс татгалзах амлалтаа бататгав
  • Ирээдүйн эрүүл мэндийн хямралд бэлтгэх урьдчилан сэргийлэх системийг сайжруулах
  • Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг халах, ядуу буурай орнуудад утааг багасгахад туслах зорилгоор 100 тэрбум доллар (70 тэрбум фунт)-ын хөрөнгө оруулалт хийх
  • Ажлын байр бий болгож, утааг бууруулж, дэлхийн температурын өсөлтийг 1.5 градус хүртэл хязгаарлахыг зорьж буй ногоон хувьсгалыг дэмжих
  • Хятад улс дэлхийн худалдаанд үзүүлж буй нөлөөлөлд хариу арга хэмжээ авах
  • Хятад улсын удирдагчдыг хүний ​​эрхийг хүндэтгэхийг уриалж, ялангуяа Шинжаантай холбоотойгоор Уйгур дахь Исламын шашинтнуудын эсрэг хүчирхийллийг таслан зогсоох
  • 2026 он гэхэд 40 сая охидыг болоьсролын хөтөлбөрт хамруулах зэрэг үндсэн зорилтууд дээр их гүрнүүдийн удирдагч нар санал нэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж