Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.14-2021.VI.20/

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2021.VI.14-2021.VI.20/

Хонь

Үйл явдал ихтэй долоо хоног.  Шинэ долоо хоног таны харилцаа холбоонд таатай нөлөө үзүүлнэ. Аливаа зөрчил, маргаан хурдан шийдэгдэх хэдий ч үүнээс зайлсхийх хэрэгтэй. Ханиад шуухниаг эс тооцвол эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй. долоо хоногийн эхээр санамсаргүй байдлаас болж санхүүгийн алдагдал, эсвэл ямар нэгэн асуудалд хутгалдаж магадгүй ба таны дотны найзын тусламжтайгаар хүнд байдлаас гарах болно.

Үхэр

Ажил төрлийн хувьд дундаж долоо хоног байх болно. Таны сэтгэл санаа баярын уур амьсгалаас шалтгаалаад дэврүүн, хөөрүү байх бололтой. Нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангүй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй.

Ихэр

Гадуур амжуулах ажил ихтэй завгүй долоо хоног болно. Ажилдаа албан тушаал ахих боломжийг нээнэ. Энэ нь таны өрсөлдөх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Гэр бүлийн уур амьсгал хэвийн байна. Найз нөхөддөө цаг гаргах шаардлагатай. Сэтгэл санаа тогтворгүй байх тул аливаад хэт яаруу шийдвэр гаргахаас татгалзаарай.

 

Мэлхий

Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлууд хялбар шийдэгдэнэ. Ажлаа солихоор шийдсэн бол он гартал харзанавал дээр. Бусдад туслах, тэднийг баярлуулахын тулд та харамгүй загнах бололтой. Найз нөхдөө гомдоохоос болгоомжлоорой. Ойрын хугацааны зорилго, төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарч, онцын шаардлагагүй арга хэмжээ, урилгаас эелдгээр татгалз.

Арслан

Хосуудын харилцаанд ээлтэй долоо хоног. Гэвч нэгэндээ тавих анхаарал, халамжаа сулруулах хэрэггүй. Өрсөлдөгч, дайснуудаасаа онц болгоомжлох хэрэгтэй. Тэд таны амжилтанд атаархаж, хорон явуулганд оруулж магадгүй байна. Гэр бүлийн дулаан уур амьсгал ажлын стресс, бухимдлыг тань тайлах болно. Та ч бас гэр бүлийнхэндээ зориулж, онцгой ямар нэгэн зүйл хийж өгөх хэрэгтэй.

Охин

Амьдралын хэв маягаа өөрчлөхгүй л бол нэгэн хэвийн өдрүүд үргэлжилнэ. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсч, багахан зовиур таныг зовоох бололтой. Улиг болсон ажилдаа дур сонирхлоо нэмэгдүүлэхийн тулд багахан ч боловч өөрчлөлт хийх хэрэгтэй. Бусадтай маргалзаж, зөрчилдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрүүл, маргаан аль алинд нь сайн зүйл авчирахгүй.

Жинлүүр

Таны бэлгийн амьдралд өөрчлөлт гарах болно. Эмэгтэйчүүд хөл хүнд болж ч болох юм. Таны тэвчээртэй зан чанар энэ долоо хоногт үгүй болсон мэт санагдах болно. Хэтэрхий өөрийгөө хүчилж, стресст орохоос болгоомжлоорой. Мөнгө санхүүгийн хувьд гавьтай өөрчлөлт орохгүй тул их найдах хэрэггүй л болов уу.

 

Хилэнцэт

Зочин, гийчний хөл тасрахгүй байх бололтой. Том зүйл худалдан авах эсвэл орон гэрээ шинэчлэхээр төлөвлөсөн бол одоо л яг цаг нь. Бусдын эвийг олж харьцсанаар аливаа ажил хэргийн уулзалт таны талд үр дүнгээ өгнө. Гэрээ хэлцэл байгуулахдаа бусдын саналыг бодолцож үзээрэй. Зугаа цэнгэл хөөхийн оронд шинэ сарын төлөвлөгөөгөө боловсруулж гэртээ суувал дээр.

Нум

Харилцаанд тийм ч таатай биш долоо хоног эхэлж байна. Гэр бүл, хамт олны харилцаанд элдэв янзын үл ойлголцол үүсгэж магадгүй. Өнгөрсөн сард юу хийж бүтээснээ дүгнэж, гүйцэлдүүлээгүй үлдсэн нэгнийг нь шинэ сарын төлөвлөгөөндөө нэмэх хэрэгтэй. Ажилдаа санаачлагатай, идэвхитэй байж, урам зоригоо сэргээхийг хичээ.

Матар

Орлогоосоо давсан зарлага гаргаж, том зүйл худалдан авах эсвэл хөрөнгө оруулах хэрэггүй. Энэ нь ирэх зургаан сарын хугацаанд таны санхүүд хүндрэл учруулна. Ажлын ачаалал ихтэй, зарим үед сайн мууг тунгаах ч завгүй байх бололтой. Нэг ажлын ард гарсан ч дараагийн үүрэг даалгавар таныг хүлээж байх болно. Цаг хугацаа бачим шахуу байх тул танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардах бололтой. Тиймдээ ажлын гүйцэтгэл, чанар тааруу байж мэднэ.

Хумх

Таны имиж, нэр хүнд, гадаад үзэмж эрс сайжирна. Сэтгэл хөдлөл эрс нэмэгдэж, аливаад тэвчээргүй хандах магадлал их байна. Ажил төрөл, зарим хумхынхны хувьд ихээхэн ашигтай байх болно. Өглөгч, хүнлэг, бусдад үргэлж туслахыг хичээдэг байдал чинь танд эргээд тус болох болно. Найз нөхөд, танилын хүрээгээ нэмэгдүүлж, цөөнгүй шинэ хүмүүстэй харилцаа тогтоох болно.

Загас

Энэ долоо хоногт та нууцаа алдах юмуу бусдын танаас нууж байсан үнэнийг олж мэднэ. Энэ нь сайн найз юмуу хайртад чинь хамаатай. Сэтгэл санааны дарамтанд орж болзошгүй. Хэдий та тэвчээртэй ч энэ удаад нүдээ аниад бүхнийг мартах нь утгагүй мэт санагдана. Харилцаандаа цэг тавихаас өмнө сайтар тунгааж, зүрх сэтгэлээ чагнаарай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж