Хөл хорионд удсан хүүхдүүд гадаа дураараа тоглохыг хүсч байна | News.MN

Хөл хорионд удсан хүүхдүүд гадаа дураараа тоглохыг хүсч байна

Хөл хорионд удсан хүүхдүүд гадаа дураараа тоглохыг хүсч байна

Хөл хорионд удсан хүүхдүүд гадаа дураараа тоглохыг хүсч байна

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах хуучны есөн давхар орон сууцны хороолол дунд 2-3 тоглоомын талбай бий. Тэнд хүүхдүүд тоглож, томчууд салхилж сууна. Хоорондоо хөөцөлдөж гүйх, тоглож халууцсандаа хацар нь улайж, хөлс нь бурзайсан хүүхдүүд амны хаалтаа эрүүндээ зүүжээ.  Тэрч бүү хэл зарим нь амны хаалтгүй тоглоцгооно.

Зуны амралт эхэлсэн ч бүтэн жил гэртээ хоригдсон  хүүхдүүд зусланд амарч, хөдөө явах нь бүү хэл гэрийнхээ гадаах талбайд тоглох нь хориотой.  Вакцинд хамрагдах боломжгүй тул хамгийн эрсдэлтэй бүлэг нь хүүхдүүд болцгоосон. Хоногт бүртгэгдэх халдварын 30-40 хувийг хүүхдүүд эзлэж байна.  Хүүхэд л болсон хойно хэнэггүйтэх, аав ээжийнхээ захиасыг мартаж, амны хаалтаа тайлах нь энүүхэнд. Тэдэнд амны хаалтаа тайлж болохгүй шүү гэж анхааруулах томчууд ч ховорхон.

 Найман настай Б.Чингүүн “Аав ээж гадаа гарч тоглохыг зөвшөөрдөггүй, хориглодог болсон. Гэртээ байхаар уйддаг. Гадаа гарч тоглуулбал “битгий удаарай”, “маскаа тайлж болохгүй шүү” гэдэг. Масктай тоглох хэцүү байдаг” гэв.

Тоглоомын талбай халдварын эрсдэлтэйг тэд ойлгохгүй. Тэд цар тахлын улмаас өвөлжин, хаваржин гэртээ хоригдож дэлгэц ширтсээр залхжээ.

                  ГАДАА ГАРЧ ТОГЛОХЫГ ХОРИГЛОСОН 

 Түүний нэр  У.ЭГШИГЛЭНТ. Одоо 12 настай. Хичээлдээ явж найзуудтайгаа уулзахын бөөн мөрөөсөл.

Тэрбээр "Сургуульдаа явж чадахгүй болохоор уйдаж, найзуудаа санаж байна. Одоо хичээлдээ явмаар байна.Гэртээ цахимаар хичээллэж,  утас ширтэхээр  хараа муудаж, толгой өвддөг болсон. Аав ээж, ах эгч нар гэрийн гадаа удаан тоглуулахаа больсон. Аль болох “гэртээ бай” гэж хэлдэг. Гэрээс гарахад “Амны хаалтаа тайлж болохгүй шүү, тоглосон ч гараа ариутгаарай.  Цагийн дараа гэртээ орж ирээрэй” гэж захидаг. Ер нь өдөр бүр гарч тоглохоо больсон, гурав хоноод нэг л гарч тоглодог гэлээ. Зун гадаа амны хаалттай тоглохоор хөлрөөд амьсгалахад хүнд байна. Өмнөх шигээ амны хаалтгүй л тогломоор байна" гэв.

Харин 13 настай Т.МЭНДСАЙХАН өдөрт хоёр цагаас илүү гарах эрхгүй.  Найзуудтайгаа  уулзах боломжгүй тул фэйсбүүкээр холбогддог аж.  Аав, ээж нь аль болох гэрээс гарахыг хориглож “Гэртээ л бай” захидаг гэнэ.  Амны хаалтгүй, айдас эрсдэлгүй үеэ хүү санагалзах нь өрөвдөлтэй.

Хүүхдүүд ердөө гадаа дураараа, эрх чөлөөтэй тоглохыг хүсч байна. Аргагүй ч биз хоёр хичээлийн жил хорионд орсон тэд утас, телевизээс уйдаж эхлэж.

Жижигчүүл гэлтгүй сагс тоглож буй өсвөр насныхан ч амны хаалтаа авсан харагдав.   Амны хаалтаа аль болохоор зүүх хэрэгтэйг сануулахад  "вакцинд хамрагдсан” гэх тайлбарыг хэллээ. Гэхдээ вакцин хийлгэлээ гээд айдас ард үлдээгүй болохыг эцэг эхчүүд хэлж зөвлөх шаардлагатай болжээ.  Зөвхөн хүүхдүүд ч биш тоглоомын талбайд салхилж суугаа  зарим хөгшид амны хаалтаа зүүгээгүй байлаа. Хажууд нь тоглох ач, зээ нар нь бас амны хаалтгүй.  Тэд "нялх  хүүхдүүд болохоор амны хаалтаа авч шийдээд, дургүйцээд байдаг" талаар ярьж байна.

ТОГЛООМЫН ТАЛБАЙД ХҮҮХДҮҮД ХАЛДВАРТ ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ

БЗД-ийн 15 дугаар хорооны оршин суугч Н.АМАРБАЯСГАЛАН: 

-Халдварт өртсөн хүмүүсийн 30 хувь нь хүүхэд байна. Иймд хүүхдүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Иргэд хүүхдүүдээ халдвараас урьдчилан сэргийлэхэд анхаарахгүй, халдвар хамгааллын дэглэм мөрдөхгүй байна. Сагс тоглож буй хүүхдүүд амны хаалтгүй байдаг. Маск зүү гэж шаардахад үг авахгүй байна. Тоглоомын талбай бохир гараар л дамжиж байгаа шүү дээ. Манай СӨХ ариутгал халдваргүйтэл хийдгийг мэдэхгүй.  Хүүхдүүдээ гадаа тоглуулж байгаа бол бээлий зүүлгэх хэрэгтэй байна. Багачууд гадаа тоглохгүй гээд яахав. Гэхдээ хүүхдээ халдварт өртөхөөс эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Би ач зээ нараа хүн багатай үед л гарч тоглуулж байна. Өөрсдөө ч гадаа гаръя гэж их гуйна. Агаар салхи дутагдаж байна шүү дээ.

БЗД-ийн 15 дугаар хорооны оршин суугч Г.БАТМӨНХ:

-Хамгийн эрсдэлтэй нь  тоглоомын талбай. Бага насны хүүхдүүд амны хаалтгүй л тоглож байна шүү дээ. Эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд л анхаарал хандуулснаас биш иргэддээ анхаарсан зүйл алга. Гэтэл хүүхдүүд амны хаалтгүй тоглож байгаа нь халдвар тархах эрсдэж болж байна. Нийслэл бүхэлдээ халдварын голомт боллоо шүү дээ. СӨХ тоглоомын талбайд ариутгал хийдэггүй. Миний хувьд ач, зээ нараа гадаа гарч тоглуулахаас илүү гэртээ бай гэж зөвлөдөг. “Битгий гадаа гар, хэрэггүй” гэж хэлдэг ч арга буюу хүн багатай үед хааяа л хамт салхилж байна.

БЗД-ийн 15 дугаар хорооны оршин суугч Х.ГОМБОСҮРЭНЖАВ: 

-Хүмүүс дор бүрнээ хичээвэл тоглоомын талбайгаас халдварт өртөх эрсдэл бага шүү дээ. Гэхдээ тоглоомын талбайд багачууд амны хаалт зүүхгүй байна. Сургуулийн насны хүүхдүүд маскаа зүү гэж хэлэхэд үгэнд ордог. Миний хувьд ач зээгээ хүн багатай үед салхилуулж байна. Цар тахлын үед өтгөс, нялхас, идэр залуус хүн бүр л амны хаалтаа зүүж хичээх хэрэгтэй. Бүгд хичээж чадвал бид халдварыг ялна. Тиймээс төр арга хэмжээ авсан ч иргэд хичээхгүй бол үр дүнгүй.

БЗД-ийн 15 дугаар хорооны оршин суугч О.ОРГИЛ: 

-Тоглоомын талбайд  хүүхдүүд халдварт өртөх эрсдэлтэй гэж боддог. Тиймээс хүүхдүүдтэйгээ хамт салхилдаг. Аль болох хүн багатай үед л гэрээсээ гарч байна. Олон хүүхэдтэй тоглуулахгүй, зай барьж л тоглоомын талбайд салхилж байна. Хүн бүр л хичээх хэрэгтэй байна. Хүүхдүүддээ амны хаалтыг нь зүүлгэж, боломжтой үедээ хамт салхилах хэрэгтэй.

ХӨСҮТ: САЛХИТАЙ ҮЕД  ТОГЛООМЫН ТАЛБАЙГААС ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ БАГА

Эцэг эхчүүдийн хувьд цар тахлын үед хүүхдүүдээ гадаа гарч тоглуулахаас ч айдаг болжээ. Халдварын хүрээ хумигдаагүй, хүүхдүүдийг дархлаажуулаагүй байгаа энэ үед тоглоомын талбай эрсдэлтэй орчин болоод байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр олон хүн нэг дор цуглах нь эрсдэлтэй ч агаар сэлгэлт сайн бол халдварт өртөх нь бага аж. Тус төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач АУ-ны доктор  Э.Тэмүүлэн “Covid-19 халдвар дамжих эх үүсвэр нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг. Ялангуяа амны хаалтгүй ярих, инээж ханиалгах үед халдварт өртөх эрсдэлтэй.

Нүд, хамар, амны салстаар дамжиж халдварлана. Тиймээс гадаа тоглож буй хүүхдүүд нэгэндээ халдвар тараах боломжтой. Гэхдээ гадаа тоглох үед салхитай, агаар сэлгэлт сайн бол вирус удаан, хол газар тархаж чаддаггүй. Ийм тохиолдолд халдварт өртөх эрсдэл харьцангуй бага. Харин амны хаалтгүй 15 минутаас дээш хоорондоо ярих, хоёр метрээс дотогш зайд хамт байгаа тохиолдолд халдвар авч болно. Ерөнхийдөө гадаа халдвар авах магадлал бага. Хүүхдүүдийн хувьд бусад насны бүлэгтэй харьцуулахад өвчлөл тийм ч ихсээгүй.

Дархлаажуулаагүй учраас бага зэрэг нэмэгдэж буй хандлага ажиглагдаж байгаа юм. Тиймээс биш хүүхдийн өвчлөл санаа зовох хэмжээнд хүрээгүй. Бидэнд байгаа мэдээллээр 10-аас доош насны хүүхдүүд халдвар авах, тараах эрсдэл бага. Халдварт өртсөн ч хөнгөн өвдөж байна. Ихэвчлэн шинж тэмдэггүй, өвдсөн нь мэдэгдэхгүй эдгэх тохиолдлууд ч их байна” гэлээ.

Олон нийтийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй. Энэ хүрээнд хүүхдийн тоглоомын талбайг ариутгаж халдваргүйтэл хийх үүрэг чиглэлийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өгч байсан билээ. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбайг ариутгаж халдваргүйтэл хийх ажлыг тухайн орон сууцны  Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ / хариуцаж буй. Зарим СӨХ-ны зүгээс  хлормин, ариутгагч бодисоор халдваргүйжүүлж байгаа бол зарим нь огт ариутгал халдваргүйтэл хийдэггүй гэж оршин суугчид шүүмжилж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-06-14 203.91.115.56

Хаа хаа. Гэрээс нь битгий гарга. Хөгшчүүлд халдвар тараагаад бацаанууд.

Avatar

Зочин 2021-06-14 66.181.180.254

Odoo hicheel 8 sard orno geel corona baahan garah ym bn L daa

Avatar

Зочин 2021-06-14 89.38.97.132

Эцэг эхүүд хүүхдээ өөрсдөө авч гадаа гарах хэрэгтэй. Зүгээр агаарт гаргах хэрэгтэй. Харин өөр хүүхэдтэй тоглож болохгүй гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-06-14 202.131.247.75

Тоглоомын талбайд ариутгал сайн хийж баймаар байнаа, ариутгаж чадахгүй бол хаах хэрэгтэй. Хүмүүс хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр, олон нийтийн газраар их явж байна. Хүмүүс дор бүрнээ ухамсартай байж халдвар хамгааллын дэглэмээ чанд сахицгаая!

Avatar

хүннү 2021-06-14 202.179.24.49

Олон түмэнд нэгдсэн ойлголт өгөхгүй юм уу? Зарим нь болхоор хүүхдүүдэд их хунд тусч байна гэх, энэ хүн болхоор харинч хөнгөн тусдаг гэх юм. аль нь зөв юм.

Avatar

Irgen 2021-06-14 202.126.90.76

Bitgii hutsaa ta nar. MAN 100 jil, songuuli gej baahan korona taraachaad odoo muu joohon huuhduud ruu buruugaa chihehnuu buzar MAN sunutugei. Bugd MAN-iinhan korona tusaj uheesei buzaruud

Avatar

Зочин 2021-06-14 202.126.88.32

Дэлхийн бүх улс орнууд хамгийн түрүүнд хүүхдийн тоглоомын талбайг хаасан. Монгол ганцаараа зөрөөд хүүхдүүдээ тоглуулж холилдуулаад өвчний үүр болсон. Одоо өнгөрсөн борооны хойноос…Үнэн илжиг үхэрнүүд гэдгээ яруу тод батлах юм даа

Avatar

Илжигний тархитай нь үнэн байх 2021-06-14 185.220.100.250

Өнгөрсөн 40 орчим хоногийн турш гадаа хүүхдүүд маш их тоглож байсан. Жаахан чадалтай байсансан бол бүгдийг нь барьж авж алгадаад аавуудыг нь орилолдоод гараад ирэхээр нь шанаадаад унагаах юм сан гэж бодогддог байж билээ. Хүүхдүүд гадаа гарах нь найзуудтайгаа хамтдаа тоглох гэсэн л зорилготой байдаг. Хамтдаа тоглож байгаа, бие нь халууцсан хүүхдүүдэд зай барьна, маскаа зүүнэ гэсэн ойлголт үгүй юм. Бас нөгөө орк эцэг эх нь хүүхдүүд гайгүй, бараг ковид тусдаггүй гэх маягийн ойлголттой болчихсон …

Avatar

Илжигний тархитай нь үнэн байх 2021-06-14 185.220.100.250

… өөдөөс маргаж мэтгэлцээд, хүүхдээ гадаа гарахыг дэмжээд сууж байх жишээтэй. Хүүхдийг дэгэнд байлгах нь өвчин тусгаад, алдаж байснаас илүү дээр баймаар юм. За алддаггүй юм аа гэхэд өвчин тусгах нь тэр гэр бүлдээ улам бүр эрсдэл нэмээд бас эмнэлэгийн ачаалаллыг ихэсгэж, байдлыг бүр дордуулах нэг хүчин зүйл болно гэдгийг ер нь ойлгож байгаа хүн бий эсэх нь эргэлзээтэй санагдсан. Гэртээ хамаагүй орилж хашгиралдаад гүйж харайгаад доргиж ноцолдоод байж байг л даа. Ганцхан гадагш бүү гаргаач.

Avatar

Зочин 2021-06-14 202.131.245.243

Хүрэлсүхийн оруулж ирсэн Сүнээбарам хятад вакцины туршилт дуусаагүй л байгаа юм байна. Одоо хүүхдүүдийг вакцины туршилтанд оруулах нь л дээ?

Avatar

Зочин 2021-06-14 66.181.190.210

Хятад вакцины мууг хаанахын ямар мэрэгжлийн албаны байгууллага ямар үндэслэлээр нотлосон юм бэ.Үндэслэлгүй цуу дэгдээж,бүү хор цац.Ардчиллын нэг том дутагдал бол үнэн худал нь мэдэгдэхгүй эсрэг тэсрэг мэдээлэл цацаж ,улс төржиж,нийгмийг юунд ч иргэхгүй болгодог. Итгэл алдуулдаг явдалмөн.

Avatar

Зочин 2021-06-14 66.181.161.126

Shaaa shaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж