Их гүрнүүд цахим халдлагын эсрэг шинэ хэлэлцээрт хүрлээ

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Их гүрнүүд цахим халдлагын эсрэг шинэ хэлэлцээрт хүрлээ

Их гүрнүүд цахим халдлагын эсрэг шинэ хэлэлцээрт хүрлээ

ОХУ, АНУ болон бусад 23 улс хамтран дахин энхийн цагт улс орнууд нэгнийхээ чухал дэд бүтэцтэй холбоотой цахим мэдээлэлд халдахгүй, халдсан цахим гэмт хэрэгтэнг нуун дарж, хаацайлахгүй гэдэг тохиролцоонд хүрлээ.

Чухамдаа НҮБ-ын дээрхтэй ижил журам хэдийнэ байдаг бөгөөд түүнийг нь ОХУ хүлээн зөвшөөрсөн хэдий ч олон жилийн турш удаа дараа зөрчсөөр ирсэн билээ. Харин мэргэжилтнүүд АНУ болон түүний холбоотнууд илүү ноцтой арга хэмжээ авахгүй бол Оросын зөрчил бүрмөсөн дуусахгүй гэж үздэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден найман өдрийн турш Европоор айлчилж буй. Эл айлчлал энэ сарын 16-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсанаар өндөрлөх юм. Тэрбээр Путинтэй уулзахдаа цахим аюулгүй байдлын асуудлыг хөндөж, нухацтай хэлэлцэхээр төлөвлөж байгаа билээ. Тэгэхдээ Москва АНУ-ын хамгийн чухал салбаруудад хохирол учруулсан хакеруудыг өөгшүүлж байгаа тухай ширүүн яриа өрнүүлэх байх хэмээн ажиглагчид таамаглаж байна. Тухайлбал, орос хакеруудын өнгөрсөн сард хийсэн халдлага АНУ-ын хамгийн том боловсруулсан түлш дамжуулах хоолойн үйл ажиллагааг хэд хоногийн турш доголдуулж, улмаар дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэрийг зогсоосон билээ.

Энэ талаар АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Чухал дэд бүтцүүдэд цахим технологи ашиглан халдаж буй явдалд бид онцгой анхаарал хандуулж байна. Бид эдгээр халдлагуудын ард Оросын засгийн газар байгаа гэж буруутгахгүй. Гэхдээ халдсан этгээдүүд Орост буй гэдэгт бид баттай итгэж байна. Тиймээс тэдгээр хакеруудтай тэмцэхэд Оросын засгийн газар хамгийн их нөлөөлж чадна гэж бид үзэж байна” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна өдгөө тулгамдаж буй нэгэн чухал асуудал бол тавдугаар сард цахим халдлага үйлдэхгүй байх НҮБ-ын журмыг зөрчсөн Орос, Хятад гэх мэт улсууд хакерууддаа хариуцлага хүлээлгэх эсэх юм. Өдгөө Вашингтон, Москвагийн харилцаа хурцадмал байгаа учир Цагаан ордныхон хоёр Ерөнхийлөгчийн уулзалтаас төдийлөн дорвитой шийдвэр хүлээхгүй байгаа гэнэ.

Одоогийн болон хуучны эрх баригчдын тайлбарласнаар олон улсын хүлээн зөвшөөрсөн дүрэм журмууд цахим орон зайг ашиглах хил хязгаар, хэм хэмжээг тогтоож, зөв, бурууг заагласнаар хариуцлага хүлээх, хүлээлгэх суурь болдог аж.

АНУ-ын төрийн департментийн цахим асуудал эрхэлсэн зохицуулагч Мишель Маркофф “Улс орнууд бүгд л бусдыг цахим орчинд соёлтой ханддаг байгаасай гэж хүсдэг байх. Гэхдээ өрсдөө тийм байж чаддаггүй орнууд олон байна. Үүний эсрэг нухацтай хандах шаардлага үүсээд байна” гэж ярьсан байна.

Харин Обамагийн үед төрийн департментийн цахим асуудлын дээд албан тушаалтан байсан Кристофер Пэйнтер “Олон улсын хүлээн зөвшөөрсөн дүрэм журам гэдэг бол хариуцлага. Хэрвээ тэдгээр журмыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан л бол бусад орнуудын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй болно. Харин хэрвээ аль нэг улс үүргээ биелүүлэхгүй бол бусад орон нь тэдэнд хариуцлага тооцох нь зөв” хэмээсэн аж.

НҮБ-ын “Цахим орчинд өндөр хариуцлагатай байх” талаар засгийн газрын мэргэжилтнүүдийн 2015 онд боловсруулсан захирамжид улс орнууд энхийн цагт нэгнийхээ чухал дэд бүтцэд халдах, дотооддоо хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжүүлэхийг хатуу хориглохоос гадна олон улсын цахим орчны програм хангамжийн гинжин хэлхээний бүрэн бүтэн байдлыг хангах талаар боломжит бүх арга хэмжээг авах ёстой хэмээн заасан байдаг. Үүнтэй ч НҮБ-ын гишүүн 193 орон бүгд үүнтэй санал нэгдсэн хэвээрээ гэдгээ илэрхийлж байгаа юм.

Хэдийгээр дээрх захирамжид уламжлалт тагнуулын арга хэмжээ зэргийг дурдаагүй ч аль нэг орон хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд бусад орон хариг тавих гэх мэт аргаар хариу үзүүлэх боломжтой гэж шинжээчид дүгнэдэг юм. Түүнчлэн мэргэжилтнүүд хөгжиж буй орнууд Орос, Хятад гэлтгүй Барууны хэв маягийг ч өөрчлөх боломжтой хэмээн үздэг аж.

Харин зарим мэргэжилтнүүд дээрх хэм хэмжээг заавал дагаж мөрдөх албагүй гэж үздэг бололтой. Жишээлбэл, цахим аюулгүй байдлын шинжээч Дмитри Алперович “Хятад, Орос, Иран, БНАСАУ тэргүүтэй зарим улс дээрх хэм хэмжээг дагах бодолгүй байгаа бололтой. Тэдэнд хариуцлага тооцохгүй байлаа ч хэм хэмжээг дагаж мөрдөхгүй байдал нь цахим аюулгүй байдлын одоогийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөхгүй” гэжээ.

Эх сурвалж: WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж