Ард түмнээс сонгогдох “сүүлчийн” Ерөнхийлөгч тодров | News.MN

Ард түмнээс сонгогдох “сүүлчийн” Ерөнхийлөгч тодров

Хуучирсан мэдээ: 2021.06.14-нд нийтлэгдсэн

Ард түмнээс сонгогдох “сүүлчийн” Ерөнхийлөгч тодров

Ард түмнээс сонгогдох “сүүлчийн” Ерөнхийлөгч тодров

2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр МАН-аас нэр дэвшиж, өрсөлдсөн У.Хүрэлсүх олонхын санал авч, ялалт байгуулав. Сонгуулийн ерөнхий хороо У.Хүрэлсүхийг олонхын санал авсан учраас Ерөнхийлөгчөөр сонгосонд тооцож, УИХ-д өргөн барьснаар зургадугаар сарын 25-ны өдөр тангаргаа өргөнө.

Найм дахь удаагийн, зургаа дахь Ерөнхийлөгч тодрох 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль анх эхлэх цагаасаа л тавилттай, бэлтгэгдсэн хэмээн улс төрийн хүрээнд дүгнэгдэж байв.

Учир нь МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол нэр дэвших эрхгүй болж, АН, ХҮН-аас өрсөлдөгчөө “захиалсан” гэх яриа ч гарах болсон. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш тамга, даргын маргаантай явсан Ардчилсан нам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч гаргаж ирнэ гэдэг эргэлзээтэй байсан. Ялангуяа 2020 оны УИХ-ын сонгуульд намаа тэргүүлж ороод ялагдал хүлээсэн, ажлаа өгсөн намын дарга С.Эрдэнэ өрсөлдсөн нь ийн “захиалагч”-тай сонгууль гэж хэлэхэд хүргэв. Нөгөө талдаа улс төрд шинэхэн нам болон Хөдөлмөрийн үндэсний намаас ямар нэр дэвшигч өрсөлдөх вэ гэдгээс илүү шинэ хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, намаа таниулах, дараа дараагийн сонгуульд амжилттай оролцох эхлэлээ тавьсан сонгууль болж өнгөрөв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүд богино буюу хоёр долоо хоног л үргэлжлэх, дээрээс нь covid-19-ийн цар тахалтай холбоотойгоор шинэ хүмүүст бус улстөрд идэвхтэй тоглогч байсан У.Хүрэлсүхэд илүү их боломжийг бүрдүүлж,  эрх барьж буй намын хувьд далд сурталчилгаа өрнүүлсэн гэж улс төр судлаачид онцолж буй. Нийтлэлч Баабарын хэлсэнчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн эхлэхээс нь ч өмнө тодорхой болчихсон байсан зүйл.

Улс төрийн намууд шинэчлэгдэх, хүчтэй өрсөлдөгч буюу гуравдагч хүчин байх, нэг намын дарангуйлалд бус илүү ардчилсан, ургалч үзэлтэй байх ёстой гэдгийг харуулсан сонгууль боллоо гэж судлаачид төдийгүй улс төрийн хүрээнд дүгнэж байна.

У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил. Эрх баригчдын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байх зохицуулалтын дагуу У.Хүрэлсүх 2027 он хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллана. Бүрэн эрхийн хугацаа нь covid-19-ийн цар тахалтай үед хэрэгжиж эхэлж буй, Монгол ардын намын 100 жилийн тэгш ойтой давхцаж байгаа гээд олон онцлогуудыг дурдаж болно. Гэхдээ тэр бас ард түмнээс сонгогдох сүүлчийн Ерөнхийлөгч ч байж болохыг үгүйсгэхгүй. Учир нь эрх баригч нам төдийгүй улстөрчдийн зүгээс парламентын засаглалтай Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус парламентаас сонгох ёстой гэдэг зарчмыг олон жил ярьж ирсэн. Гэхдээ амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байсаар өдийг хүрсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр ч энэ санал гараад ажил хэрэг болоогүй. Тухайн үед судлаачид, Ардчилсан намын зөвлөлөөс ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх санал оруулж байсан ч эрх баригчид батлаагүй учир УИХ-ын чуулганы хуралдааныг орхиж байсан үйл явдал ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах үеэр гарч байв. Парламентын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг ард нийтийн саналаар бус парламентаас сонгодог байх хувилбар Монголд ч гэсэн тохиромжтой бөгөөд  Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох нь эрх мэдлийн төлөөх тэмцэл, маргаан үүснэ гэж судлаачид байнга хэлдэг.

Судлаачдын тодорхойлж буйгаар Монгол Улсыг гадын улс орнууд, судлаачид ч мөн Монгол Улсыг “хагас Ерөнхийлөгчийн засаглалтай” гэж тодорхойлдог гэдгийг хэлдэг.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монгол Улс хоёр парламенттай байх, энэ парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог байх асуудлыг хөндөх болсон. Ялангуяа эрх баригч нам, түүнтэй нэгдсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс ярьж эхэлсэн нь анхаарал татаж буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлахдаа ч Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг нь хязгаарлаж, одоо Ерөнхийлөгчийн тухай хуулийг шинэчлэн найруулж байна, эрх баригчид. Тиймээс тэд сонгодог парламентын жишиг рүү явахын тулд Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхийлөгчийн эрхийг илүү их хязгаарлах Ерөнхийлөгчийн тухай хуулиадаа шинэчилж чадах болов уу гэдгийг харах л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-06-14 66.181.182.18

Хүрэлсүх гарснаар энэ намынхан хятдын мэдэлд шилжүүлэх бүх юм хятдаас хамааралтай болгож удирдагчдынх нь өмнө бөхөлзөгчид хэлсэн бүгдийг нь биелүүлэгч болсон ой гутмарууд

Avatar

Shudarga yosiig l bii bolgochih. 2021-06-14 66.181.161.9

Shudarga yosiig l bii bolgochih tegvel tegeed l boloo…uuniig l huseh bna daa…

Avatar

zo 2021-06-14 58.108.51.214

Parlamentaas songoh zarchimtai l daa ug ni Parlamentiiglaltai baiya gevel

Avatar

Зочин 2021-06-14 103.57.95.162

Хүүк хүү ард түмэндээ дэндүү гэмээр өндөр нэр хүндтэй нь илэрхий байсан, дээр нь урт богино хугацааны урьдчилалтай олон судалгаа гарч, хол тасархай ялах прогноз гарч байв. Үүнийг бусад намууд ч мэдэж байсан ч мэдэн будилж байлаа

Avatar

Mongol Uls Buh niiteeree Haldvariin golomt bolchloo shuu ! 2021-06-14 202.9.40.203

Erhem Erunhiilugch Tand Bayr Hyrgei !
Tanii Ard Tumendee Bileg bolgoj Barisan
Ene Zasagiin Gazariin Yamarch Chadamjgui Yu ch Hiij Chadahgui baina !
Ene Bazaan Mongol Ulsiig samarch duuslaa
shuu de !
Odoo ene har Ard Tumendneeree Haldvariin golomt bolchood baina ! COVID-19 Olon Hun Nas baraad
Baina shuu de ! Odoo ene buur hetreed davraad baigaa yum bishuu !

Avatar

Зочин 2021-06-14 64.119.20.4

МАН 70 хувийн рейтингтэй,
АН 6 хувийн рейтингтэй,
Гуравдагч хүчин 20 хувийн рейтингтэй
гарчээ

Avatar

Зочин 2021-06-14 66.181.161.58

Парламентийн засагтай улсад Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодоггүй, дуртай, дургүйдээ биш, уг зарчим нь тохирохгүйд байгаа юм! Учир нь: парламентийг бүх ард түмнээс сонгохоор хамгийн том эрх мэдэлтэй субъект гараад ирж байгаа юм. Гэтэл зэрэгцүүлээд Ерөнхийлөгчийг бас ард түмнээс сонгочихоор бас нэг том эрх мэдэлтэй субъект параллель бий болдог. Ийм эн тэнцүү 2 зэрэгцээ засгийн"өндөрлөг" байж болохгүй!! Ойлгов уу??

Avatar

ЗОЧИН 2021-06-14 66.181.184.142

ЭНЭ ЯГ ҮНЭН УГААСАА СОНГУУЛЬ ХИЙЖ БАЙГАА НЬ БҮҮР ТЭНЭГ АРД ТҮМЭН ТҮМЭН СОНГУУЛТ ДОТОР ТОЛГОЙ НЬ ЭРГЭЧИХСЭН ҮРГЭЛЖЛЭЭД ДУУСДАГГҮЙ ИХ СОНГУУЛЬ ТЭГЭЭД ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР НЬ ЗАРЦУУЛДАГ ЭНЭ ИХ МӨНГӨӨ ЯДУУ АЙЛЫН ХҮҮХДЭД ХООЛ БОЛГОЖ ТАРААЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ИХ СОНГУУЛЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ БААХАН ИДСЭН УУСАН ХҮН Л БНА ЭЭЖЛ ДАРААЛЛААД БОЛООД НЭГ НЭГЭНДЭЭ ОДОН МЕДАЛЬ ЗҮҮЖ ӨГДӨГ

Avatar

Монгол 2021-06-14 77.189.118.200

Тэр Сүхбаатарын Батболд гэж хулгайчийг нэг тийш нь болгоорой! Тэрийг л захих байна.

Avatar

Зочин 2021-06-14 43.242.242.59

МАН-ын захиалгаар АН болон ХҮН Ерөнхийлөгчид өрсөлдөх хүнээ сонгосон гэж байгаа юм бол энэ хоёр намын удирлагууд бүгд авилгалчин мөнгөний төлөө бүгдийг хийдэг бүр намаа ч гаргуунд гаргадаг хүмүүс болж таарлаа. Өрсөлдөгчтэйгээ нэг баг болж авч идэхийн төлөө явбал МАНАН болдог шүү дээ. одоо ч хүртэл МАНАН байгаа юм байна. АН бол МАНАН-гаа санагалзсаар л байгаа юм байна. Гэхдээ үнэн тэнэг ээ өрсөлдөгч талынхаа үгээр хүнээ сонгодогийг гайхаад барахгүй юм. Ер нь У.Хүрэлсүх гарах нь ойлгомжтой байсан

Avatar

ЗОЧИН 2021-06-14 103.14.39.2

За даа мөнгөөр гарчихаад ард түмний санал авсан гэх үү. Одоо төлбөрөө төлөөд бүх юмны үнэ өсөөд байна.

Avatar

Зочин 2021-06-14 66.181.190.210

Өөсдөө юм хийж сур.Халдвараас болж,хил багахан хугацаанд хаагдахад л юмны үнэ энгэж эрс өсч байна.Бурууг бусад рүү бүү түлх.Бэлэн юм бүү хүс.Залхуугаа тат. Биеэ бүү отрол.Чи бусдын төлөө амьдраагүй. Амьдралаа аваад явах чадвартай бай.Архи ууж,зугаа цэнгэл хөөж түүнийгээ жаргал гэж боддог мал үзлээ өөрчил.

Avatar

Зочин 2021-06-14 73.75.122.30

Хүрэлсүхэд саналаа өгнөө. Энэ хүн л еөк хийж чадна. Сонгуульдаа идвэхтэй оролцохыг уриалж байна.

Avatar

Zochin 2021-06-14 103.229.121.203

Хүрэлсүхийг дэмжиж саналаа өгсөн. Гэхдээ Н.Энхбаяраар Засгийг тоглуулахгүй шүү. Тэр нөхөн сонгууль энэ тэрдээ өрсөлддөг л юм байгаа биз.

Avatar

Зочин 2021-06-14 64.119.26.101

Ард түмнийхээ х а р а а л идсэн сүг….

Avatar

Монгол улс минь мөхөхөөс айж байна 2021-06-14 192.82.75.243

Сонгуулиас сонгууль улам их хуурамч тавиллттай жүжиг болж байна. Сонгууль л шударга бус явагдаж байгаа цагт бид ямар ч сайхан нийгэм мөрөөдөөд биелэхгүй.

Avatar

Зочин 2021-06-14 185.132.132.216

Угаасаа л МАН-г хагалах гэж Эби Миеэ Энхбаяр Женкогийн МАНАН үргэлж хичээж ирсэн.Тэртэй тэргүй дүрмээрээ Ерөнхий сайд намын дарга болно.Анх удаа МАН-г Москватай холбоогүй Монгол залуусын шинэ үе удирдах гэж байгаа нь гадаад дотоодын дайснуудыг сандаргаж байгаа.

Avatar

ИРГЭН 2021-06-14 202.9.46.155

ҮНДСЭН ХУУЛИНДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ , ХИЙХ АЖИЛГҮЙ, ТАТВАРЫН МӨНГӨ ҮРСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН ТООГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛТАЙ Л БАЙЯ.

Avatar

Зочин 2021-06-14 103.57.93.95

Ерөнхийлөгчөө парлиаметаас сонгодог болчихвол эрх мэдэл нь хумигдаж жинхэнэ сонгодог парлиаментын засаглалтай болно

Avatar

Зочин 2021-06-14 202.126.90.76

Ene teneg piizduug yaaj 6 jil harnaa. Uhcheesei erguu piizduu

Avatar

Бүтэшгүй мөрөөдөл... 2021-06-14 103.206.195.202

Бүтэшгүй мөрөөдлөө л бичиж дээ гэж хэлье. 2027 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 8 жилийн вето дуусахаар парламентаас сонгодог болох тухай өөрчлөлт оруулах тухай яриад байх шиг байна. Одоохондоо, тэр үед ч Монголын нийгэм тийм хэмжээнд хүртэл улс төр, нийгмийн төлөвшилд хүрэх нь юу л бол. Магадгүй дахиад 20 эсвэл 30 жилийн дараа энэ асуудал шийдэгдэж магад юм даа.

Avatar

Зочин 2021-06-14 66.181.190.210

Аман дээрээ эрх чөлөө,хүний эрх ,ардчилал ярьж, дарангуйллаар айлгаж, цаанаа идэж уух,баяжих,ашиг хонжоо хайх шуналын бодлоготой,нийгэм,иргэд,улс орны эрх ашгийг хохироож урвасан бүлэглэлийг цаашид олон түмэн хэзээ ч дэмжихгүй шүү дээ.Иймээс ч одоо капитализм боломжоо барлаа, улс орон бүр өөр замыг эрэлжийлж эхлэлээ гээд байгаа биз дээ.Иймд ч баячуудаас ахиу татвар авах,ядуусыг чөлөөлөхөөс эхлээд нийгэмд хандсан янз бүрийн арга эрэлхийлсээр байна.

Avatar

Зочин 2021-06-14 203.91.115.54

Юу гээд зах алгат юм бичээд тандалт хтыгнэд бнаа

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2021-06-14 66.181.161.53

Миний хувьд тавилттай жүжиг шиг л харгаддаг

Avatar

Зочин 2021-06-14 103.229.123.97

Хоёр танхимтай парламент бүлэг, фракц болж хуйвалдах боломж бага одоогийн нэг танхим 76 гишүүн цөөдөөд хэдхэн хүн хууль хулгайлаад байна. Их хурлын гишүүн болохын тулд хүн алхаас ч буцахгүй, өөрөө үххээс айхгүй байна.Тэнд очих нь амьнаас үнэтэй байна.Нэг залуу гишүүн жишээ нь болж байна

Avatar

Зочин 2021-06-14 66.181.190.210

Хуйвалдах,хууль хулгайлах,хүн алахаас ч буцахгүй гэдэг бол шуналаа дийлдгүй, дүр эсгэсэн ардчиллынханд л тохирно.Тэд аман дээрээ хүний эрх, эрх чөлөө ярьдагч,цаанаа бүхнийг мөлжих,цөөн хэд нь баяжиж олонх нь хоосрох,баян хоосны ялгааг дэвэргэх,төрийн өмч хумслах иргэдийн амьдралыг бууруулах ,хууль тогтоомж уландаа гишгэх,хүний ёс зүйг нулимах, бусрамаг үйл ажиллагаа явуулдаг.Иймд нийгмийн төлөө анхаардаг,ард иргэдийн төлөө ажилладаг,хийсэн зүйл харуулах ажилтай зүүний үзэлтэй МАН-ыг илүүд үзсэн.

Avatar

Зочин 2021-06-14 66.181.167.246

ali ni ch adilhan itgeh aragui bolson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж