Дэлхийгээс дүрвэх хэрэгтэй!

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Дэлхийгээс дүрвэх хэрэгтэй!

Фото: ISRA.com/AP

Энэ тухай Британийн нэртэй онолын физикч Стивен Хоукинг (Stephen Hawking) мэдэгдээд сансрын орон зайг колончилсоноор хүн төрөлхтний амьдрах цорын ганц боломж гарч ирнэ гэжээ.

Тэрээр космологи ба квантын таталцлын хувьд хүн төрөлхтөн бүх өндгийг нэгэн сагсанд цуглуулж  маш тэнэг зүйл хийж байгаа учраас амьдрал нэгэн секундын дотор мөхөх аюултайг анхааруулжээ. Хэдэн ширхэг атомын бөмбөг эсвэл дэлхийд ойртох сансрын биет дэлхий сөнөхөд хангалттай гэнэ.

Ноён Хоукинс энэ талаар ярьж байгаа нь анх удаагаа биш. Хүн төрөлхтөн нарны аймгаас гадна хэд хэдэн колонийг эзэлснээр биологийн төрөл гэдгээ хамгаалан авч үлдэнэ гэж тэр хэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж