Лукаку: Миний бодолд Крис л байсан

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Лукаку: Миний бодолд Крис л байсан

Лукаку: Миний бодолд Крис л байсан

Дани, Финландын шигшээ багуудын тоглолт өчигдөр явагдаж, тоглолтын үеэр Данийн шигшээ баг болон Интер Милан клубын од Кристиан Эриксэн гэнэт ухаан алдан унан, дэлхийн олон мянган хөгжөөн дэмжигчдийг цочролд оруулсан. Яг энэ тоглолтын дараа Бельгийн шигшээ баг Санкт-Петербург хотноо ОХУ-ын багтай тоглолт хийсэн билээ. Энэ тоглолтод Интер Милан клубын довтлогч Ромелу Лукаку хоёр гоол хийн багаа хожилд хөтөлсөн.

Тэрбээр эхний гоолыг оруулсныхаа дараа камерын өмнө очин “Крис, Крис, хайртай шүү” хэмээн орилсон юм. Тэрбээр энэ талаар тоглолтын дараа ярихдаа “Энэ тоглолт энгийн тоглолтоос өөр байсан. Би талбайд гарахдаа хөгжилдөх гэж л гардаг бол энэ удаад Крисийг зүгээр байгаасай хэмээн бодож тоглосон. Би айсандаа маш их уйлсан. Би гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг цагаас илүү урт хугацааг түүнтэй хамт өнгөрүүлдэг. Миний толгойд Крис, түүний найз бүсгүй, түүний хоёр хүүхэд л эргэлдэж байсан” хэмээжээ.

Кристиан Эриксэний хувьд багийн эмч нар нь түүнийг цаг алдалгүй сэргээж чадсан бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна. Бельги болон Данийн шигшээ баг зургадугаар сарын 18-нд Копенгагэн хотноо тоглолт хийнэ. 

NEWMETA – Э.ГАНБААТАР

NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж