Preview: “Шархадсан” улбар шарууд Украиныг ялж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Preview: “Шархадсан” улбар шарууд Украиныг ялж чадах уу?

Preview: “Шархадсан” улбар шарууд Украиныг ялж чадах уу?

Нидерландын домогт хөлбөмбөгчин Иохан Круйффийн нэрээр нэрлэсэн цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэд улбар шарууд “C” хэсгийн эхний тоглолтоо Украины шигшээ багийн эсрэг өнөөдөр шөнө/2021.06.13/ 03.00 цагт хийнэ.

1988 оны Европын аваргууд "нисдэг" Голландууд энэ тоглолтын гол фаворитоор нэрлэгдэж байгаа бөгөөд тэд домогт довтлогч Андрей Шевченкогоор удирдуулсан Украинчуудтай нүүр тулах гэж байна. 

Нидерландын залуу лидер Дэ Лигт цавьны бэртлийн улмаас Еврогийн өмнөх нөхөрсөг тоглолтуудыг өнжсөн. Энэ тоглолтод оролцох эсэх нь мөн эргэлзээтэй байгаа юм. Харин гуравдугаар сараас хойш талбай дээр гараагүй ч шигшээд багтсан Дайли Блинд энэ тоглолтод шагайны бэртлээс эргэн ирж оролцох боломжтой.

Багийн бүрэлдэхүүний хувьд багийн лидерээр нэрлэгдэж буй Мэмфис Депай тун сайн формтой байгааг онцолъё. Тэрбээр Евро-2020 сонгон шалгаруулалтын тоглолтуудад зургаан гоол оруулсан юм.

Нидерландын хувьд багийн ахлагч Виржил Ван Дик болон түлхүүр хагас хамгаалагч Ван Дэ Бэк наргүйгээр энэ тэмцээнд оролцож буй нь “шархадсан” улбар шарууд хэмээн нэрлэхэд хангалттай шалтгаан болж байна. 

Украины шигшээ багийн хувьд 23 настай жигүүрийн Виктор Циганков шагайны асуудлаас болж энэ тоглолтыг өнжиж магадгүй байгаагаас бусдаар Шевченкогийн залуус энэ тоглолтод бэлэн байна. Украинчуудыг дутуу үнэлж болохгүй бөгөөд урьдчилсан шатанд хүчирхэг Португалтай нэг хэсэгт орж тэдний дээр бичигдэж энэ тэмцээний эрхийг авсан гэдгийг онцолъё.

ХОЁР БАГТАЙ ХОЛБООТОЙ СТАТИСТИК

  • Энэхүү хоёр баг түүхэндээ анх удаа том тэмцээнд таарч тоглож байна.
  • Нөхөрсөг тоглолтын хүрээнд хоёр удаа таарч тоглоход шар усанд шумбагчид Украинчуудад хожигдож байгаагүй.

НИДЕРЛАНД

  • Нидерландчууд Евро-2000 тэмцээний хагас шигшээд Италийн эсрэг хийсэн тоглолтоос хойшх анхны олон улсын тоглолтоо Иохан Круйфф стадиумд хийх гэж байна.
  •  1988 оноос хойш Европын аваргад Нидерландчууд дөрвөн удаа хагас шигшээд үлдсэн нь хоёрдугаарт орох үзүүлэлт. Жагсаалтыг Германчууд зургаан удаа хагас шигшээд үлдсэнээрээ тэргүүлж байна.
  • Нидерландчууд сүүлийн 22 томоохон тэмцээний тоглолтод хоёр удаа тэнцсэн.
  • 2012 оны Еврогоор Данийн шигшээ багт хожигдсоноос бусдаар Нидерландчууд сүүлийн 12 нээлтийн тоглолтод хожигдоогүй.

УКРАИН

  • Сүүлийн хоёр удаагийн Еврод хасагдах шатанд шалгарч чадаагүй.
  • Еврогийн хүрээнд сүүлийн таван тоглолтдоо гоол оруулж чадаагүй нь анти рекорд.
  • Евро-2012 тэмцээний хүрээнд Шведийг хожсоноос хойш таван тоглолт дараалан хожоогүй байгаа нь 1968, 1984 оны Югославын шигшээ багийн араас бичигдэх үзүүлэлт болж байна.

NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж