Халдвар 10818-аар нэмэгдэж, 73 суманд хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

Халдвар 10818-аар нэмэгдэж, 73 суманд хөл хорио тогтоожээ

Халдвар 10818-аар нэмэгдэж, 73 суманд хөл хорио тогтоожээ

Энэ долоо хоногт /2021.6.7-13/ халдварын тархалт 10818-аар нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны зургадугаар сарын 13-ны өдрийн байдлаар 16 аймгийн 73 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоожээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагт 10400 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүнээс халдвар илэрч, энэ долоо хоногт батлагдсан нийт тохиолдол 76084 болж нэмэгдлээ. Тиймээс одоогийн байдлаар дараах аймаг сумдад хөл хорио тогтоогоод байгаа аж.

  • Архангай аймгийн таван сум буюу Их тамир, Төвшрүүлэх, Хашаат, Хотонт, Өндөр- Улаан
  • Хөвсгөл аймгийн таван сум буюу Хатгал, Тосгон, Галт, Улаан-Уул, Шинэ-Идэр
  • Булган аймгийн хоёр сум буюу Хангал, Гурван булаг
  • Төв аймгийн хоёр сум буюу Лүн, Баян-Өнжүүл
  • Сүхбаатар аймгийн таван сум буюу Онгон, Наран, Халзан, Сүхбаатар, Дарьганга
  • Баянхонгор аймгийн долоон сум буюу Баянговь, Богд, Бөмбөгөр, Бууцагаан, Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт
  • Хэнтий аймгийн нэг сум буюу Батноров
  • Дорнод аймгийн нэг сум буюу Сэргэлэн
  • Ховд аймгийн нэг сум буюу Дарви
  • Дундговь аймгийн  таван сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт
  • Өвөрхангай аймгийн хоёр сум буюу Арвайхээр, Хархорин
  • Дорноговь аймгийн гурван сум буюу Айраг, Сайншанд , Даланжаргалан
  • Говь-Алтай аймгийн найман сум буюу Бигэр, Дэлгэр, Тонхил, Дарив, Цээл, Төгрөг, Шарга, Хөхморьт
  • Сэлэнгэ аймгийн 1 сум буюу Хүдэр
  • Увс аймгийн 10 сум буюу Улаангом, Баруунтуруун, Давст, Өндөрхангай, Бөхмөрөн, Ховд, Завхан, Тэс, Наранбулаг, Сагил
  • Өмнөговь аймгийн 15 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.

Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж