“Гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

“Гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг

“Гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “АНУ-ын зүгээс Монголын ард түмэн, Засгийн газарт 1990 оны ардчилсан хувьсгалаас хойшх Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулиа амжилттай явуулсанд баяр хүргэж байна. Бид Монгол Улсын ардчиллын төлөөх тууштай үйл хэргийг сайшаадаг бөгөөд Монголын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг.

Бид энэхүү  түншлэлийн харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, хамтын ардчилсан үнэт зүйлс болон Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх чиглэлд Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхтэй хамтрaн ажиллахдаа баяртай байна” гэсэн байна.

Эх сурвалж: Miragenews.com

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж