Preview: Гурван арслангууд 2018 оны хариугаа авахын төлөө

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Preview: Гурван арслангууд 2018 оны хариугаа авахын төлөө

Preview: Гурван арслангууд 2018 оны хариугаа авахын төлөө

Зохион байгуулагч улсуудын нэг Англичууд нутагтаа 2018 оны дэлхийн аваргын дэд байрын эзэд Хорватыг хүлээн авах гэж байна. Монголын цагаар өнөөдөр/2021.06.13/ 21.00 цагаас явагдах уг тоглолт бүх хүний анхаарлыг татаж буй нь ойлгомжтой. 

Тоттэнхэм багт хамт хүчин зүтгэж байсан Кристиан Эриксений мэдээнээс болж Харри Кэйн багагүй сэтгэл зүйн хямралд автсан тул хэвлэлийн хуралд оролцохоос татгалзсан байна. Цаашлаад талбайд гарахад нь хүртэл том бэрхшээл үүсч магадгүй байгаа аж. 

Хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа Английн шигшээ баг 2018 оны дэлхийн аваргын шөвгийн дөрөвт Хорваттай таарч 2:1-ийн харьцаатайгаар нэмэлт цагт ялагдал хүлээсэн билээ. Тиймээс энэ тоглолт Английн хувьд сэтгэл зүйн талаас маш чухал тоглолт байх учиртай. Өнгөрөгч 2018 оны хариугаа авахын төлөө тоглох Английн хаалгач Жордан Пикфорд энэ тоглолтыг “Английн хувьд маш чухал мөч” хэмээн тодорхойлжээ. 

Хамгийн сүүлд Англичууд 1996 оны Еврод шилдэг дөрөвт үлдсэн бөгөөд тэр үед Жордан Пикфорд өөрийгөө ердөө хоёр настай байсан талаар онцолсон байна. 

Мэдээж талбай дээрээ тоглож байгаа гэдэг утгаараа Англичууд давуутай байх бөгөөд энэ нь маш шудрага бус өрсөлдөөнийг үүсгэж байгаа талаар Хорватын ахлагч Лука Модрич дурдлаа. Хоёр багаас бэртэлтэй тоглогчид цөөн байгаа бөгөөд Англиас Харри Магуэр бага зэргийн бэртэлтэй байна. Харин Хорват талаас Деяан Ловрен бэртэлтэй байгаа.

МАГАДЛАЛТАЙ ГАРААНЫ 11

Английн шигшээ багийн хувьд ямар ч хувилбараар, ямар ч гарааны бүрэлдэхүүн гарган тоглох боломжтой. Ерөнхийдөө хэнийг нь ч гаргасан бие биенээсээ чадвар дутахааргүй жигд тамирчид олонтой гэж хэлж болно. Урьдчилсан шатны тоглолтуудад ихэвчлэн дөрвөн хамгаалагчтай хувилбарыг сонгож байсан ч энэ удаад гурван хамгаалагчтай хувилбараар тоглож магадгүй байна.

Дээр дурдсанчлан багийн гол хамгаалагчдын нэг Харри Магуэр бага зэргийн бэртэлтэй байгаа тул гурван хамгаалагчтай хувилбарыг дасгалжуулагч Саутгэйт сонгож магадгүй. Төвдөө Жон Стөүнс, Кайл Вокэр, Мингс нар тоглоод дөрвөн хагасын хоёр жигүүрт Бэн Чилвэлл, Жэймс нар гүйх боломжтой.

Хорватын талаас Ловренийг эс тооцвол саад харьцангуй бага байна. Тийм ч учраас та бүхэнд харагдаж буй гарааны бүрэлдэхүүн гарах нь гарцаагүй болов уу. Мэдээж хагас хамгаалалтад Матео Ковачич, Милан Бадель зэрэг сонголтууд байгаа. 

Тоглолттой холбоотой статистик 

  • Англи Хорватын багууд том тэмцээнд гурав дахь удаагаа таарч байгаа нь энэ. Анх 2004 оны Европын аваргаар хэсгийн шатанд таарч Англичууд 4:2-оор ялж байсан бол өмнөх 2018 оны дэлхийн аваргаар хагас шигшээд таарч нэмэлт цагт Хорватчууд 2:1-ээр ялалт байгуулж байсан. 
  • Англичууд 10 дахь удаагаа Европийн аваргад оролцож байна. Үүгээрээ хамгийн олон удаа оролцсон ч нэг ч удаа финалд шалгарч байгаагүй гэсэн өвөрмөц үзүүлэлтийн эзэд болж байна. 31 тоглолт 0 финал. 
  • Англичууд том тэмцээнд хэзээ ч Вэмбли цэнгэлдэх хүрээлэндээ хожигдож байгаагүй. 11 удаа тоглохдоо  долоо хожиж, дөрөв тэнцсэн байна.

  • Хорватчууд Европийн аваргад зургаа дахь удаагаа оролцож байна. Сүүлийн тав Еврод дараалан оролцож буй нь энэ юм.
  • Иван Перишич Хорватын түүхэнд том тэмцээнд хамгийн олон гоолд оролцсон хүн юм. Долоон гоол дөрвөн гоолын дамжуулалт өгсөн нь түүхэн амжилт болж байна. (Nations League оролцуулахгүйгээр)
  • Хорватын дасгалжуулагч Златко Далич ажлаа авсанаасаа хойш хоёр дахь том тэмцээнтэйгээ золгож байгаа ба түүнээс өмнө Хорватын дасгалжуулагчдаас хоёр том тэмцээн дараалан дасгажуулсан хүн байхгүй.

 

NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж