Өдрийн тойм #2: Бельгийн илүүрхэл, Pray for Eriksen

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

ЕВРО-2020

Өдрийн тойм #2: Бельгийн илүүрхэл, Pray for Eriksen

Өдрийн тойм #2: Бельгийн илүүрхэл, Pray for Eriksen

Өдрийн эхний тоглолт Уэльс болон Швейцарын багуудын хооронд явагдсан. Урьдчилсан шатанд хамгийн бага гоол буюу ердөө 10 гоолыг оруулж гарсан ирсэн Уэльсчүүд сүүлийн найман тоглолтдоо ялагдал хүлээгээгүй Швейцартай 1:1 харьцаатайгаар тэнцлээ. 

Тоглолтын эхний гоолыг Эмболо 49 дахь минутад оруулж тэргүүллийг швейцарчууд авсан юм. Эмбологийн хувьд Швейцарын шигшээ багт том тэмцээнүүдэд оролцож байсан ч яг үндсэн гарааны эрхийг баттай авч чадахгүй байсан билээ. Тэгвэл энэ орой түүний хувьд гялалзаж багийн ямар чухал тоглогч гэдгээ харуулсан юм. 

Гэсэн ч тоглолтын 74 дахь минутанд Кардифф сити багийн довтлогч Киффер Мүүр тоглолтын тоог тэнцүүлсэнээр Уэльсчүүд нэг оноог салгаж чадсан байна. Уэльсийн хөгжөөн дэмжигчдийн хувьд уг үр дүнд баяртай байгаа нь тоглолтын дараах сэтгэгдлүүдээс нь харагдаж байлаа.

Өдрийн хоёр дахь тоглолт Данийн шигшээ баг Финландтай тоглосноор үргэлжлэв. Тоглолтод Финландын шигшээ баг 1-0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Гэхдээ энэ тоглолтын хувьд тоглолтын үр дүн чухал биш байлаа. Учир нь тоглолтын 43 дахь минутад Данийн шигшээ багийн лидер тамирчин Кристиан Эриксен талбай дээр ухаан алдаж талбай дээр байсан тамирчид, хөгжөөн дэмжигчид, дэлхий даяар үзэж байсан нийт хөлбөмбөг сонирхогчдыг сандаргасан юм. 

Улмаар хүнд сэтгэл зүйтэй тоглосон хоёр багийн тоглолтод хоёр багийн тамирчид бүрэн сэтгэл зүйгээрээ оролцож чадаагүй гэж хэлж болно. Талбай дээр байсан тамирчид нүдэндээ нулимстай, залбирсан байдалтайгаар Эриксенийг талбайгаас үдсэн. Азаар өнөөдөр Эриксен ухаан орсон нь олон хүний сэтгэлийг тайтгарууллаа. 

Өчигдрийн сүүлийн тоглолт Бельги болон ОХУ багуудын хооронд явагдсан бөгөөд олон хүний анхаарлыг татаж байлаа. Урьдчилсан шатанд бүх багийг тэргүүлсэн Бельгийн шигшээ баг тэр формоо дахин харуулж, Оросын багийг 3:0-ийн харьцаатайгаар итгэл төгс ялалт байгууллаа. 

Тоглолтод Ромэлу Лукаку хоёр гоолыг оруулсан ба тухайн гоолоо Интер Милан багийн анд Кристиан Эриксенд зориулсан байна. тэрбээр эхний гоолоо оруулсаныхаа дараа шууд дамжуулалтын камер дээр ирээд “Крис, Крис би чамд хайртай” гэж орилж байлаа. 

Тоглолт дууссаны дараа Лукаку багйин анд Эриксенийг ухаан орсныг сонсоод хэвлэлийн хурлын үеэр нулимс дуслуулжээ. 

“Би үнэхээр их айсан. Би түүнтэй гэрийнхэнтэйгээ өнгөрүүлдэг цагаас ч илүү хамт байдаг. Хөлбөмбөгийн тамирчин байх хэцүү гэдгийг нь та бүхэн энэ үйл явдлаас харж байна. Би түүнийг эрүүл болоод үзүүлдэг байсан тоглолтоо дахин үзүүлээсэй гэж хүсч байна ” хэмээжээ. 

NEWMETA – Э.ГАНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж