Путин: Байден бол карьер хөөгч

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

Путин: Байден бол карьер хөөгч

Путин: Байден бол карьер хөөгч

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Швейцарын Женев хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах гэж байгаа билээ. Уг уулзалтыг угтан Америкийн “NBC News” телевиз ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцлага хийжээ. Хоёр улсын харилцаа түүхэн доод түвшинд хүрээд буй энэ цаг үед Женевт болох уулзалтыг дэлхий нийтээрээ анхааралтай ажиглаж байна.

Ярилцлагын үеэр Владимир Путин АНУ-ын одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нарыг харьцуулсныг хэвлэлүүд онцолсон байна.

Тэрбээр АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампыг “Онцгой содон, авьяас чадвартай хүн” хэмээн тодорхойлоод түүнийг улс төрийн хүрээнээс бус бизнесийн салбараас гарч ирсэн учир зарим хүмүүс түүнийг таагүй хүлээж авсан байж магадгүй гэж ярьжээ.

Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байденыг тэр “Карьер хөөгч, насаараа улс төрд зүтгэсэн, Дональд Трампаас тэс өөр хүн” хэмээн тодорхойлоод түүний засаг захиргаа  ямар нэг огцом, гэнэтийн алхам хийхгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж