“ЭМЯ-наас наадам хийхгүй байх талаар санал гаргаагүй”

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

Ардын хувьсгалын 100 жил

“ЭМЯ-наас наадам хийхгүй байх талаар санал гаргаагүй”

“ЭМЯ-наас наадам хийхгүй байх талаар санал гаргаагүй”

Халдварын тоо өдөр ирэх бүрт нэмэгдэж, өнөөдөр /2021.6.13/ 2188 иргэнээс Covid-19 халдвар батлагдлаа. Мэргэжлийн байгууллага болох Эрүүл мэндийн яамнаас наадам тэмдэглэхгүй байх санал дэвшүүлсэн талаар зарим хэвлэлээр гарч байгаа юм. Учир нь наадмын үеэр халдварын тоо улам нэмэгдэнэ гэж үзэж байгаа гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас наадам зохион байгуулахгүй байх санал гаргасан гэх мэдээлэл цацагдаад байна.

Бид энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад:

-Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох болон улсын баяр наадмыг цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гаргаж, санал хүргүүлээгүй. Халдварын тархах эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед хүн бүр хариуцлагатай байж, олон нийтийн газраар аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна. Орон нутагт маш өндөр тохиолдол бүртгэгдэж байгаа учраас иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдаж хөл хорионы дэглэмийг чанд баримтлахыг хүсч байна гэсэн юм. Мөн үндэсний их баяр наадмын төсөв 2.5 тэрбум. Ихэнх мэдээллийн хэрэгслээр 10 тэрбум төгрөг гэж ташаа мэдээлж байна. 10 тэрбум төгрөг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхэд зориулж Соёлын яаманд суулгасан мөнгө. Энэ мөнгөөр ямар арга хэмжээ зохион байгуулахыг тухайн яамныхан мэднэ гэлээ.

Харин иргэдийн зүгээс нийгмийн сүлжээндээ өндөр эрсдэлтэй энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсаар байгаа нь халдвар тархах шалтгаан болж байна. Тухайлбал, сонгууль, "Номын баяр" зохион байгуулж буйд иргэд дургүйцлээ илэрхийлжээ.  Мөн иргэд энэ жил улсын баяр наадам тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурийг нийгмийн сүлжээнд илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж