“Зээлийн сангийн санхүүжилт оюутнуудын 5 хувьд л хүрдэг”

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

“Зээлийн сангийн санхүүжилт оюутнуудын 5 хувьд л хүрдэг”

“Зээлийн сангийн санхүүжилт оюутнуудын 5 хувьд л хүрдэг”

Боловсрол, шинжлэх ухааны яам төсвөө цахим хэлбэрт шилжүүлж буйтай холбоотойгоор мэдээлэл хийх үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн санхүүжилт шаардлагатай оюутнуудын таван хувьд л хүрдэг болохыг онцолсон.

Тэрбээр, Боловсролд зарцуулж байгаа мөнгө сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн мэдлэгт нөлөөлж чаддаггүй. Мөн их, дээд сургуулийн төгсөх курсийн оюутнуудаас гомдол, санал ихээр ирж байна. Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж болон бусад тэтгэлгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөрийн асуудал дээр анхаарах зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Боловсролын зээлийн сан санхүүжилтийг өөрчилнө. Нэгдүгээрт гадаадын их, дээд сургуульд суралцаж буй 100 гаруй оюутны сургалтын төлбөрт жилд 12-15 тэрбум төгрөг зарцуулдаг. Ердөө 100 гаруй хүүхдэд зарцуулдаг энэ жишгийг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа. Боловсролын зээлийн сангийн хүртээмж Монгол Улсад суралцаж буй 147 мянган оюутны таван хувьд л хүрч байгаа. Цаашид зээлийн сангийн төсвийн зарцуулалтыг шударга, ил тод болгохоор ажиллаж байна.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүүхдийн мөнгөний 11 мянгыг боловсролын салбараас татсан. Иймээс гадаад болон дотоодод сурах болон хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгох байсан зээлийг танасан. Гэхдээ 6000 орчим суралцагчийн буцалтгүй тусламж болох 5,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Нийт 88 их, дээд сургуульд яамнаас хугацаа зааж, тэтгэлэг шилжээгүй оюутнуудын дипломыг барьцаалах ёсгүй гэсэн чиглэл өгсөн. Боловсролын зээлийн санхүүжилтээр сурч, төгсч буй оюутнууд дипломоо авах эрх нь нээгдсэн гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж