"Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулж буй 29 дэх удаагийн номын баяр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа тус баяр зургадугаар сарын 11-13-нд болж байгаа билээ.
Жил бүр номын баярт дундажаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог аж.
“НОМЫН СОЁЛТ ЕРТӨНЦ” ТББ-ЫН ТЭРГҮҮН Б.СУВД:
-Бид номын салбарын хөгжилд, цаашлаад монголчуудынхаа оюуны дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, түүчээлэн ажиллаж буйдаа урамшдаг. Номын худалдааны эргэлт, уншилт нэмэгдсэн нь мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжихөд том хувь нэмэр болсон юм. Цаашид номын баяраа олон улсын нэр хүндтэй, өргөн хүрээтэй баяр болгох зорилго тавин ажиллаж байна.
“Номын соёлт ертөнц” ТББ-ын тухайд 2005 онд Б.Сувд Монголд анх удаа номын мэдээлэл, зохиогчдын тухай яриагаар дагнасан “Номын ертөнц” нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч, уншигчдад хүргэдэг байжээ. Харин 2018 оноос өөрийн гэсэн өнгө төрх, хэлбэрийг өөрчилсөн ч тус нэвтрүүлгийг даган дуурайсан ном, соёлтой холбоотой контентууд бүтээгдэх болжээ. Зохиолч уншигчид, номын клубын уулзалт зэрэг өргөн цар хүрээтэй ажлуудыг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн байна. Цар тахлын үед энэ нь цахим хэлбэрт шилжсэн бөгөөд хамгийн гол нь үйл ажиллагаа тасалдсангүй. Тэдгээр томоохон ажлуудын нэг нь өдгөө уншигчдын дунд хүлээлт ихээр үүсгэдэг “Номын баяр”-ын арга хэмжээ болсон байна.
Уг арга хэмжээ нь Улаанбаатар хотноо 29 удаа, Эрдэнэт хотод хоёр удаа амжилттай зохион байгуулж байжээ.
Холбоотой мэдээ