Эрх чөлөөний хөшөөг нэг жил хаана

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Эрх чөлөөний хөшөөг нэг жил хаана

Эрх чөлөөний хөшөө. Фото ©AFP

Аюулгүй байдлын системийг нь сайжруулан шинэчлэхийн тулд Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөг нэг жилийн турш хаахаар шийдсэн байна.

Уг ажлыг 2011 оны аравдугаар сарын 12-нд эхлүүлэх юм. Тэр өдөр уг хөшөөний 125 жилийн ой болох ёстой. Хөшөөг шинэ цахилгаан шат ба орж гарах хаалгаар нэмэгдүүлэн тоноглох юм. Нийт ажилд 26 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Эрх чөлөөний хөшөө нь Нью-Йоркийн гол дурсгалуудын нэг бөгөөд түүнийг жилдээ таван сая хүн ирж сонирхдог. Зуны цагаар хөшөөнд орох хүмүүсийн тоо эрс ихсэн өдөртөө 20 мянган хүн болдог ажээ. Хөшөөний толгойн титмийн дотор АНУ-д хамгийн алдартай харах талбай байрладаг.

2001 оны есдүгээр сарын 11-ний террорын дараа хөшөөг нийтэд хаасан байгаад 2004 онд дахин нээсэн юм. Эрх чөлөөний хөшөө  нь 1886 онд АНУ-ын тусгаар тогтнолын тунхаглалын 100 жилийн ойгоор нээгдсэн байв. Хөшөөг Францын ард түмнээс Америкийн ард түмэнд бэлэг болгон өгсөн бөгөөд түүнийг далайгаар зөөх хамгаалалтын металл байгууламжийг Францын алдарт инженер Гюстав Эйфель хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж