Контадор “Парис-Ницца”-гийн уралдаанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Контадор “Парис-Ницца”-гийн уралдаанд түрүүллээ

Мэргэжлийн дугуйн спортын “Tour de France” уралдааны аварга Альберто Контадор Францын Парис хотоос Ницца хүртэлх уралдаанд ерөнхий дүнгээр тэргүүлж, эхний гурван байрыг Испанийн тамирчид эзэллээ. Казахстаны “Аstana” багт харьялагддаг Контадор 2007 онд “Race to the Sun” гэгддэг энэхүү уралдаанд тэргүүлж байсан бөгөөд энэ удаад нутаг нэгтнүүд болох “Caisse d’Epargne” багийн хамтрагчид Алехандро Валверде болон өнгөрсөн жилийн аварга Луиз-Леон Санчез нарыг ардаа орхисон байна. Харин уралдааны сүүлийн гараанд “Cofidis” багийн тамирчин Амаэль Мойнард тэргүүлсэн юм. Контадорын хувьд улирлын томоохон уралдаан, тэмцээний завсрын бага хэмжээний уралдаанд ихэвчлэн түрүү авдаг бөгөөд энэ жилийн “Tour de France”-д түрүүлэх өндөр магадлалтай тамирчдын тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Тэрбээр тэмцээний дараа “Бусад хүмүүс чамайг түрүүлнэ гэж бодож байхад түрүүлэх амаргүй. Бүх хүн чиний ард орж, чи түрүүлсэн цагт л сэтгэл амардаг. Өнөөдрийн гараа богино зайд үргэлжилсэн ч анхааралтай байхыг шаардаж байлаа. Медалийн тавцанд зогсох үнэхээр гайхалтай байдаг” хэмээн ярьжээ.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж