Москвад ажилчдыг 7 хоног цалинтай амраахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

COVID-19

Москвад ажилчдыг 7 хоног цалинтай амраахаар болжээ

Москвад ажилчдыг 7 хоног цалинтай амраахаар болжээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн 13510 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь хоёрдугаар сараас хойш хамгийн муу үзүүлэлт болсон байна. Дээрх тохиолдлуудын тал нь буюу 6700 орчим нь зөвхөн нийслэл Москва хотод бүртгэгджээ.

Иймд хотын захиргаа цар тахлын тархалтыг бууруулахын тулд нэг долоо хоногийн хугацаатай хязгаарлалтын арга хэмжээ авахаар болсон байна. Тодруулбал, Москва хотын ажилтан, албан хаагчдад ирэх долоо хоногийн турш цалинтай чөлөө олгуулахаар болжээ. Нийслэлийн ажилтан, албан хаагчид зургадугаар сарын 12-ноос эхлээд 20-ны өдрийг дуустал цалинтай амрахаар болж байна.

Хувийн хэвшлийнхэнд ажилтнуудынхаа 30 хувийг гэрээс нь ажиллуулах зөвлөмжийг Москва хотын захирагч Сергей Собянин өгсөн байна.

Түүнчлэн шөнийн цагаар Москва хотод хөл хорио тогтоохоор болжээ. Ресторан, шөнийн цэнгээний газрууд 23.00-06.00 цаг хүртэл хаалгаа барьж, зөвхөн хүргэлтээр үйлчлэх юм байна. Мөн хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд ажиллахгүй байхаар болжээ. Энэ долоо хоногийн хугацаанд Москва хотод зөвхөн вакцинжуулалтын цэгүүд хэвийн ажиллах юм байна.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж