Иргэний шилжилт хөдөлгөөнийг өчигдрөөс /2021.6.12/ эхлэн сэргээх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/344 тоот тушаал батлагдан гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” хэмээн тус тус заасны дагуу ийнхүү иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг 2021 оны зургадугаар 12-ноос сэргээлээ. Иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-наа зогсоогоод байсан юм.
Орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтэст чиглэл өгч ажиллахыг мөн Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг нээхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ