ОБЕГ: 12 дугаар ангийн 6 сурагч нууранд живж, энджээ

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

ОБЕГ: 12 дугаар ангийн 6 сурагч нууранд живж, энджээ

ОБЕГ: 12 дугаар ангийн 6 сурагч нууранд живж, энджээ

Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд аадар бороо орсонтой холбоотойгоор гол мөрөнд живж амиа алдах эрсдэл нэмэгджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Хар нуур руу явсан 12 дугаар ангийн зургаан хүүхэд сураггүй болсон байна. Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр /2021.6.12/ алба хаагчид тэдний цогцсыг 5-10 метрийн гүнээс олсон болохыг ОБЕГ-аас мэдээллээ.

Гол, мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр зургадугаар сард хур тунадас Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дундажийн орчим байна. Зарим газраар түр зуурын аадар бороо орно. Иймд нийт иргэдэд үер усны аюулаас онцгойлон сэрэмжлэх шаардлагатайг анхааруулъя.

Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар явах хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж