Тяньжинаас чингэлэг тээвэрлэх 6 галт тэрэг Эрээн өртөөг чиглэжээ

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

Тяньжинаас чингэлэг тээвэрлэх 6 галт тэрэг Эрээн өртөөг чиглэжээ

Тяньжинаас чингэлэг тээвэрлэх 6 галт тэрэг Эрээн өртөөг чиглэжээ

Хятадын Тяньжин боомтод вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 3162 чингэлэг бөөгнөрөөд байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ нь цар тахлаас үүссэн нөхцөл байдал, Хятадаас экспортын чиглэлд их хэмжээний ачаа бараа гаргах шаардлага зэрэг олон асуудлаас үүдэлтэй аж.

Монголын талаас Тяньжин боомтод үүсээд байсан ачаа тээврийн бөөгнөрлийг шийдэх асуудлыг Хятадын талд тавьсан. Үүнтэй холбогдуулан Хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэж, галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр болсон билээ.

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн дөрвөн галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ. Одоогоор дахин зургаан галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замдаа яваа тухай Хятадын төмөр замын байгууллагаас мэдээлсэн байна.

Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн дагуу Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар тодорхой үр дүн гарч байгааг онцолжээ.

Монголын тал чингэлгийн бөөгнөрлийг шийдэх асуудлыг БНХАУ-ын ГХЯ, “Хятадын Төмөр замын групп” ХХК-д тавьж, мөрөөр нь идэвхтэй ажилласан байна. Хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэж, ийнхүү галт тэрэгний тоог нэмэгдүүлжээ.

Зам, тээврийн хагжлийн яамнаас хийсэн мэдээллээр цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай  буурсан. Мөн эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдсэний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүссэн.  Монгол Улс, Хятадын төмөр замын байгууллагууд харилцан тохиролцсон хуваарийн дагуу төмөр замын тээвэр хэвийн явж байгаа бөгөөд чингэлэгт ачаа саатсанд ноцтой учир шалтгаан байхгүй.  Хоёр талын төмөр замын байгууллагууд оны эхэнд экспорт, импорт, транзит ачааны хэмжээг тохирч протокол байгуулдаг. Үүний дагуу галт тэрэгний хуваарь гаргаж, тээвэр зохион байгуулалтыг хийдэг. Чингэхдээ импортын ачааны хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Мөн транзит ачааны хэмжээг жилээр тохирч, сард хүлээж авах транзит галт тэрэгний тоог зохистой хэмжээнд явуулдаг болно.

Аж ахуйн нэгж байгууллагууд, тээвэр зуучлагчид чингэлэг ачааны хэмжээнд гарах өөрчлөлтийг төмөр замын тээврийн төлөвлөлтөд тусгах, холбогдох талуудын хооронд мэдээлэл солилцоо, уялдаа холбоог сайжруулахад анхаарах шаардлагатай байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж