Улиастайн уулзварын замыг асфальтаар хучиж дуусна

Хуучирсан мэдээ: 2021.06.13-нд нийтлэгдсэн

Улиастайн уулзварын замыг асфальтаар хучиж дуусна

Улиастайн уулзварын замыг асфальтаар хучиж дуусна

Улиастайн гүүрний авто замын өнгө хучилтын ажил дуусч, замын урсгалыг нээгээд байгаа. Тодруулбал, Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлийн замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа. Зам засварын ажилтай холбоотойгоор нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерийн газраас мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд, Улиастайн уулзварын замыг асфальтаар хучих ажил өнөөдөр /2021.6.13/ 16.00 цаг хүртэл үргэлжлэнэ. Тиймээс  замын хөдөлгөөнд оролцох иргэдэд  дараах зүйлсийг анхааруулсан байна.

  • Улаан шугам нь зам хаасан хэсэг
  • Ногоон сумын дагуу хотоос гарч
  • Улбар шар сумын дагуу хот руу орж
  • Нил ягаан сумын дагуу Улиастайн чиглэлд хөдөлгөөнд оролцоно.

ЭНЭ ТАЛААР НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРААС ТОДРУУЛАХАД:

-Улиастайн гүүр орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн авто замын ачаалал нэмэгдсэн. Засварын ажил ирэх сарын 1-нд дуусах төлөвлөгөөтэй байна. Өнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сараас Налайх чиглэлийн засварын ажил эхэлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр 20.9 км зам дээр суурь хучилтын ажил хийж, замын хөдөлгөөнийг нээсэн. Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээр төлөвлөснөөс өнгөн хучилтын ажил үлдээд байгаа юм.

Замын ажлыг тавдугаар сарын 20-нд эхлүүлж, урьдчилсан байдлаар энэ сарын 30-нд дуусгаж, үлдсэн ажлыг долдугаар сард багтаахаар төлөвлөөд байна.

Зам засварын ажил удаашралтай байгаа нь Covid-19-ийн халдвар БНХАУ-д гарсантай холбоотойгоор засварын ажилчид цаг алдаж ирсэн. Тиймээс бид ажиллах хүчний нөөцөөс хамаарч засварын ажлыг эрчимжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар замын гүйцэтгэл 90 орчим хувьтай явж байгаа аж. Иргэдийн хувьд өнөөдөр зам нээгдсэнээр ямар нэгэн саадгүй зорчих боломжтой гэдгийг ажлын албаныхан онцоллоо. Тус хэсэгт засварын ажил хийгдэж байгаа хэсэгт ажил тарах цагаар 3-4 цаг түгжрэх хүндрэл үүсээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж