Хувийн эмнэлгүүдийг Covid-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах санал тавив | News.MN

Хувийн эмнэлгүүдийг Covid-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах санал тавив

COVID-19

Хувийн эмнэлгүүдийг Covid-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах санал тавив

Хувийн эмнэлгүүдийг Covid-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах санал тавив

Эрүүл мэндийн яаманд өнөөдөр нийслэлийн хэмжээний бүх эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өргөтгөсөн уулзалт хийж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар хэлэлцэж байна.

Энэхүү өргөтгөсөн хуралдаанд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, салбарын тулгамдсан асуудлыг сонсож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд, ЭХЭМҮТ, Амаржих газруудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх, ялангуяа халдвартай жирэмсэн эхчүүдийг хүндрэх эрсдэлээс сэргийлэх зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх асуудал хөндөгдөж байв.

Мөн цар тахлын халдварын тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгааг дагаад хүнд өвчтөнүүд ихсэж буй нь эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа тул цаашид хувийн хэвшлийн эмнэлгүүдийг Ковид-19-ийн эмчилгээ, оношилгоонд татан оролцуулах саналыг салбарын мэргэжилтнүүд гаргаж байлаа.

Бүтэн жил гаруй хугацаанд цар тахалтай тэмцсэн эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудал ч хомсдолд орж   байгаа учраас резидент эмч нарыг дахин дайчилж ажиллуулах, анагаахын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнуудыг татан оролцуулах зэргээр хүн хүчний асуудлыг шийдэж өгөх саналыг Шадар сайдад уламжилсан юм.

“Нөхцөл байдал амаргүй байгаагийн улмаас эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүндрэл, эрсдэл бодитоор нүүрлэж буйг ойлгож байна. Иймд цар тахлын галын шугамд цаг наргүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудын эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байх үүднээс хүн хүчийг нэмэгдүүлэх тал дээр  Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаа. Цаашид ч резидент эмч нарын цалин хөлснөөс эхлээд эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа илүү цагийн нэмэгдэл хөлсийг тухай бүрт нь олгохын төлөө  бүхий л нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлнэ.

Харин эрүүл мэндийн салбарынхан Та нар маань улс, нийслэл, дүүрэг гэж бие биенээ ялгахгүй, Ковидтой тэмцэх гэдэг нэг л зорилгын төлөө нэг нэгнээ нөхөж хамтарч ажиллах нь чухал байна. Ямар ч тохиолдолд Ковидын шалтгаант нас баралтыг бууруулах л хамгийн том зорилго Та бидний өмнө бий. Монголчууд бид бүгдээрээ эмч мэргэжилтнүүд Та нартаа бүрэн итгэж найдаж байна” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

тт 2021-06-12 202.9.40.200

Үнэндээ ОЮУН ЭРДЭНЭ АМАРСАЙХАН нарт ямарч чадвар алга Өөрсдөө огцрох ёстой Та нарын оюуны потенциал энэ ажлыг хийхэд жулдаж байна Энийгээ ойлгоод зайлаачээ

Avatar

ИРГЭД ЭЭ! СПУТНИКИЙН 2 ДАХЬ ТУНГАА ШААРДЪЯ ! 2021-06-12 202.179.27.9

МЭИК спутник 2дахь тунгаа яаралтай оруулж ирээч. Интермед эмнэлэг спутникийн дараагийн тунгаа хийгээч. Анх спутник 1 тариулахад ширээн дээр нь 2тун 2улаа харагдаж байсан шүү. Улаан цэнхэр таглаатай вакцинууд байсан, Бидний 2дахь тун ямар замаар алга болсон бэ

Avatar

Спутник эхний тунг хийлгэсэн иргэд бослого гаргана шүү 2021-06-12 202.179.27.9

Спутник 2тунгийн мөнгийг нь авчаади, иргэдийг залилахаа больж 2дахь тунг яаралтай хийгээч ээ. Сая ГЯЯ ны сайд Батцэцэг юугаа хийж Орост доншуучилсан бэ үр дүн байна уу. Ядаж вакцины асуудлыг шййдсэнгүй ирлээ шүү дээ

Avatar

Зочин 2021-06-12 202.126.88.153

Caрангэрэл сайд байхдаа олон эмнэлэг ашиглалтанд оруулсан биз дээ?

Avatar

Зочин 2021-06-12 77.111.247.12

) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

ЗГ ИНТЕРМЕДЭЭС АВСАН МӨНГӨӨ ТӨЛСӨН ИРГЭДИЙН СПУТНИК-н 2 ДАХЬ ТУНГ ӨГӨӨЧЭЭ 2021-06-12 192.82.75.151

БҮХ ГАЗАР 1 ТУНТАЙ ГЭЖ АД ҮЗЭГДЭЖ БАЙНА.

ХӨДӨӨ ЯВАХ БҮРТЭЭ 80.000 PCR ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙНА

2 ТУНГИЙН МӨНГӨ АВЧИХААД ЯАЖ ИНГЭЖ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ ЧАДАЖ БАЙНА АА ???

НОВШИЙН ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ 2 ДАХЬ ТУНГАА ХИЙГЭЭЧЭЭ

ЗГ ИНТЕРМЕДЭЭС АВСАН МӨНГӨӨ ТӨЛСӨН ИРГЭДИЙН ВАКЦИНЫГ ӨГӨӨЧЭЭ

Avatar

болд 2021-06-12 192.82.75.162

Хэдхэн тун Спутник оруулж ирээд шахчихад Ёр нь яагаад байгаа юм бээ, Хятадаас маш том барьцаанд орсон нь үнэн байнаа, Зөвхөн Хятадыг л шахна гэээд зүтгэсээр байгаад дууслаа. Одоо Хятадын тагнуул эмч нар туршилтын үр дүн дээрээ ажиллаад завгүй байгаа байлгүй дээ

Avatar

Хуурамч мэргэжилтэнтэй яам 2021-06-12 103.57.94.201

Эрүүл мэндийн яам халдвар хамгааллын дэглэмд хяналт тавих ёстой байсан үүргээ биелүүлээгүй

Avatar

Зочин 2021-06-12 124.158.68.64

ЗГ, УОК, НОК 3 ЭМЯ-ны санал арга зүйг сонсохгүй, харин эсрэгээрээ ЭМЯ-нд ЗГ, УОК-ын хуралдаан гэгчээрээ зааварлаад, тушаагаад нөгөө хэд нь өдөр бүр иргэдэд мэдээ хүргэх гэж нүүрээ улаалгаж байх шиг. Учир байдлыг ЭМЯ тайлбарлах гэж өөр өөр мэргэжилтэн уриад Ковид-19 дийлдэшгүй гэж яриулах вэ дээ. Тахал тэр дундаа цар тахал довтолж байхад эхлээд асуудалд өртөөд давж туулсан, бага эрсдсэн улсуудын арга хэмжээний Монгол улсад илүү тохирохыг нь өөрсдөө сайжруулах зэргээр авахад болох байсан бус уу!!!

Avatar

ЗГ ИНТЕРМЕДЭЭС АВСАН МӨНГӨӨ ТӨЛСӨН ИРГЭДИЙН ВАКЦИНЫГ ӨГӨӨЧЭЭ 2021-06-12 192.82.75.151

БҮХ ГАЗАР 1 ТУНТАЙ ГЭЖ АД ҮЗЭГДЭЖ БАЙНА.

ХӨДӨӨ ЯВАХ БҮРТЭЭ 80.000 PCR ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙНА

2 ТУНГИЙН МӨНГӨ АВЧИХААД ЯАЖ ИНГЭЖ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ ЧАДАЖ БАЙНА АА ???

НОВШИЙН ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ 2 ДАХЬ ТУНГАА ХИЙГЭЭЧЭЭ

Avatar

Зочин 2021-06-12 124.158.68.64

2-р тунг ЗГ бантсандаа гялс дараагийн удаа өгнө гээд Интермедээс гуйх, дээрэлхийн дундуур аваад хүмүүсийн Спутникийн хүсэл дээр тоглолт хийж, вакцинжуулалтандаа хэрэглэчихсэн. Угаас үйлдвэрлэл, нийлүүлэлт хангалтгүй тул хэзээ ЗГ-ын захиалга ирэхийг мэдэхгүй. Энэ хооронд ЗГ гавьяаг хүртээд Интермед залилагч болчихвоо хөөрхий.

Avatar

НОВШИЙН ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ 2 ДАХЬ ТУНГАА ХИЙГЭЭЧЭЭ 2021-06-12 192.82.75.151

БҮХ ГАЗАР 1 ТУНТАЙ ГЭЖ АД ҮЗЭГДЭЖ БАЙНА.

ХӨДӨӨ ЯВАХ БҮРТЭЭ 80.000 PCR ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙНА

2 ТУНГИЙН МӨНГӨ АВЧИХААД ЯАЖ ИНГЭЖ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ ЧАДАЖ БАЙНА АА ???

НОВШИЙН ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ 2 ДАХЬ ТУНГАА ХИЙГЭЭЧЭЭ

ЗГ ИНТЕРМЕДЭЭС АВСАН МӨНГӨӨ ТӨЛСӨН ИРГЭДИЙН ВАКЦИНЫГ ӨГӨӨЧЭЭ

Avatar

Иргэн 2021-06-12 202.126.89.101

Эмнэлгүүд орны хүрэлцээгүй болж эмч нар туйлдаж бна.яагаад ингэж өвчлөл ихсээд үхэл олон байгааг судлаад ямар мутацад орсон вирус тархаж хүндрэл өгөөд байгааг тэрний эсрэг эм тариагаа сонгож хийгээч.өдөрт үхэл нэмэгдээд ийм цөөхөн хүн амтай улсын ахмадууд нас бараад бна.цаашдаа арайл өөр стандарт хэрэгтэй бна.одоо 2000 хүрэх бна.хөдөө орон нутаг халдварын голомт боллоо.яах вэ?

Avatar

bold o 2021-06-12 125.181.188.116

hytad vakstn 10% darhlaa togtooj bgaag hyatadiinerdemted oorsdoo huleen zovshorson shuu ,,hyatadiin udirdlaga i tas nuugaad bgaa sh dee

Avatar

Вакцин аварна шүү. Халдвар авсанч хөнгөн тусаад эдгэж бна гэсэн. 2021-06-12 202.126.90.34

Харинч вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар авсанч ханиад хүрсэн юм шиг маш хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрч бна гэж мэдээлсэн шүү дээ. Халдвар авч байгаа хүмүүсийн ихэнх нь вакцин хтйлгээгүй, хийлгэсэнч бүрэн тундаа хамрагдаагүй иргэд бна. Гэж мэдээлсэн.Вакцин хийлгээгүй болохоор хүүхдүүд халдвар авсан иргэлийн 30 % ийг эзэлж байгаа нь өндөр үзүүлэлт. Тэхээр вакциндаа сайн хамрагдаарай. 2 дахь тунгаа заавал хийлгээрэй. Хариу урвал үзүүлэхээс бүү ай. Хэд хоноод Зүгээр болж бна гэсээн.

Avatar

Зочин 2021-06-12 202.9.40.170

Худлаа яриад хятадын вакцин 2 дахь тунга хийлгээд сар Болсон 20хэд хоносон хумуус их хунд овдсонийг хараад, сонсоод л байна

Avatar

Зочин 2021-06-12 103.26.195.140

Хувийн эмнэлгүүд харин ч сайн оролцож байгаа, шинжилгээ сайн хийж байна ковид бус өвчнүүд маш их хүндэрч ирж байна, ажилыид байнга дайчилагдан ажиллаж байгаа

Avatar

ЗОЧИН 2021-06-12 139.5.219.106

АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛЬЧООД БАЙХАД МАЛУУД ОЙЛГОХГҮЙ ЮМ. МЯНГА ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭЭД ЯАХ БИЛЭЭ. ӨДӨРТ 1000 ААС ДЭЭШ ХАЛДВАР ИЛЭРЧ БАЙНА. ТЭР БОЛГОНД ХҮН ХҮЧ ХҮРЭХГҮЙ ШҮҮ ДЭ. ЭМЧ НАР РОБОТ БИШ ШҮҮ. ВАКЦИНЫ ҮР НӨЛӨӨ ГЭЖ БАЙНА УУ ЕР НЬ. ӨМНӨ НЬ ВАКЦИН ТАНЫГ ХАЛДВАРААС СЭРГИЙЛНЭ ГЭЖ БАЙСАН ОДОО БОЛИОД ХӨНГӨН ӨВЧИЛНӨ ГЭДЭГ БОЛЛОО. ХЭРВЭЭ ТИЙМ БОЛ МАНАЙД ХАЛДВАР ХЭЗЭЭ Ч БУУРАХГҮЙ ЦААШДАА.

Avatar

Зочин 2021-06-12 124.158.68.64

Санал нэг байна.

Avatar

Иргэн 2021-06-12 192.82.78.81

Хятад вакцинаар дархлаажуулалтаа явуулсан бүх улсад
халдвар, нас баралтын тоо буурахгүй байгаа гэсэн.
Тэгэхээр хүн амынхаа ихэнх хэсгийг энэ вакцинжуулсан манай улсад халдварын тохиолдол, нас баралтын тоо буурахгүй байхаа.

Avatar

Зочин 2021-06-12 59.153.114.186

Худлаа цуураадбайгаарай. Баримттай яриарай

Avatar

Зочин 2021-06-12 202.21.108.36

Баримтсаад байх юмгүй өөрсдийгөө харчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж